• Lemon Press
  • Posts
  • 😓 Өрхийн 1 сарын орлого = $674

😓 Өрхийн 1 сарын орлого = $674

Бөөн ногдол ашиг | Компаниудын тайлан | Хөрөнгө оруулагчид: Хятадаас бусад зах зээл рүү

POWERED BY

Шинэ 7 хоногийн мэнд! Монголоос Unicorn төрөх боломжтой юу? ЭНД дарж технологийн компаниудын цаашдын боломжийн талаар сонирхоорой. 🍋

*Нэг өдрийн өөрчлөлт

MNG: Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ТУЗ 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд ₮266-ийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ.

NSO: Төгрөгийн хадгаламж өнгөрсөн сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеэс 33.9% өсөж ₮17.1 их наядад хүрчээ. Харин валютынх 9.9% буурсан байна.  

OTC: Биржийн бус зах зээл дээр өнгөрсөн 7 хоногт нийт ₮34 тэрбумын арилжаа хийгдсэний ₮23.8 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжигджээ.

😓 Өрхийн 1 сарын орлого = $674

Өнгөрсөн оны эцэст өрхийн сарын дундаж нийт орлого оны үнээр жилийн өмнөхөөсөө 23.8% нэмэгдэж ₮2.3 сая болжээ. Энэ мөнгө яг юунд хүрэх вэ? 

Яс юман дээрээ

Нэрлэсэн өрхийн орлого ₮2 сая давсан ч энэ тоог 2015 оны зэрэгцүүлсэн үнээр буюу инфляцын нөлөөг арилгаад харвал ₮1.3 сая болно. Өөрөөр хэлбэл өрхийн нэрлэсэн болон бодит орлогын зөрүү ₮963 мянга гэсэн үг. Тэгэхээр инфляц болон нэрлэсэн орлогын өсөлтийн уралдаанд инфляц түрүүлээд байгаа хэрэг. 

915 ширхэг атар талх

Өрхийн сарын дундаж орлого буюу ₮2.3 саяар 915 ширхэг атар талх аль эсвэл 127 кг үхрийн цул мах авч болох нь. Түүнчлэн, 

  • 4 өдрийн гол зогоохгүй: ChatGPT-с 2 насанд хүрсэн хүн 1 сарын өрхийн орлогоороо Америкт хэд хоног амьдарч болохыг асуулаа. Байр, хоол гээд 1 хүний өдрийн дундаж зардал $100 болох тул 3.4 өдөр л тэсэж чадах нь. Нэмээд олон хүүхэдтэй бол Монголд сар ажиллаж олсон орлогоороо ганцхан өдрийн гол зогоох юм даг уу даа. 

  • Бараг 14 хононо: Харин Вьетнамд 2 насанд хүрсэн хүний 1 өдрийн дундаж зардал $50 болох нь. Тэгэхээр өнөө ₮2.3 сая буюу $674-оороо 13.5 өдөр амьдарч чадна. Тиймдээ ч Монголчууд Тайвань, Вьетнамыг ихээр зорьж буй. 

  • Ай даа: Мөн ChatGPT-с ₮2.3 саяыг яаж үр дүнтэй хуваарилах талаар асуухад, орлогын 30%-40%-ийг түрээс, ипотекийн төлбөрт, 5%-10%-ийг цахилгаан, ус, дулаан, интернэтийн төлбөрт, 20%-30%-ийг хоолонд, шатахуун, нийтийн тээвэрт 5%-10%-ийг, мөн 10%-15%-иас доошгүйг хуримтлуулахыг зорь гэнэ. Гэтэл юун хуримтлуулах мантай. 2 хүн тутмын 1 нь зээлтэй байдаг. 

Хэцүү еэ

Цаашлаад өрхүүдийг орлогын бүлгээр нь задалж харвал ₮500 мянгаас бага орлоготой 43.6 мянган өрх байна. Бүхэл бүтэн өрхийн орлого ийм бага байна шүү дээ, Цэнцэрэн минь. Харин нөгөө талд нийт өрхийн 10.6% буюу 105 мянган өрхийн орлого ₮4 саяас дээш байна. Хошуу нэмэрлэхэд, ₮700 мянга хүртэлх орлоготой өрхийн мөнгөн орлогын 70.5%-ийг тэтгэвэр, тэтгэмжийн орлого бүрдүүлдэг гэж байгаа. Орлого нь улсаас шууд хамааралтай гэхэд хилсдэхгүй нь.

Эцэст нь, ер нь бол Монголын ард түмэн Америкт 4 ч хонож чадахгүй мөнгөөр сарын амьжиргаагаа болгож, зарим нь тэтгэвэр, тэтгэмжээрээ гол зогоож байна. Ийм байхад нийтээрээ хуримтлуулагч, хөрөнгө оруулагч болох ч өдий байна даа. ₮100 мянгаар саналаа зарахгүйхэн шиг л байх юм сан. 

💰 ₮391.2 тэрбумын ногдол ашиг

Өнгөрсөн Баасан гараг буюу 2 сарын 16-ны байдлаар 16 компани нийт ₮391.2 тэрбумын ногдол ашиг тараахаар болоод байна. Тус 16 компанийн дундаж ногдол ашгийн өгөөж 5.9% байна. Харин 16 компани дундаас зөвхөн ЛэндМН ББСБ (LEND) болон Ард Кредит ББСБ (ADB) ногдол ашгаа тараах өдрөө тодорхой зарлаад буй. 

Сонирхуулахад, ЛэндМН ББСБ-ын ногдол ашгийн өгөөж хамгийн өндөр буюу 14.6%. Харин ҮЦТХТ-өөр дамжуулахгүйгээр компани дээрээсээ тараахаар шийдвэрлэсэн Улаанбаатар БҮК (BUK)-ийнх хамгийн бага буюу 0.3% байна. Харин 13 компани ногдол ашиг тараахгүйгээ мэдэгдэв.

👏 ₮1.1 их наядын орлого

TTL: Тавантолгой ХК 2023 онд борлуулалтын орлогоо 43.2% өсгөж ₮1.1 их наядад хүргэлээ. Үүнээс гадна тэд борлуулалтын өртгөө 39.5% бууруулж ₮216.5 тэрбумд хүргэснээр ₮375.9 тэрбумын ашигтай ажиллав. Ийнхүү ашиг нь 15.2% өссөн бол P/B харьцаа 2.3, эздийн өмчийн өгөөж 103.3%, P/E харьцаа 2.5-тай гарав. Цаашлаад тус компанийн нийт хөрөнгө 88.4% өсөж ₮861.4 тэрбумд хүрсэн бол нийт өр төлбөр 227.5% өсөн ₮452.4 тэрбумд хүрсэн байна.

🙊 Хятад л биш бол хаашаа ч яахав!

Америкийн хөрөнгө оруулагчид хамтын биржээр арилжаалагддаг сан (ETF)-д ихээхэн хөрөнгө оруулах болжээ. Гэхдээ Хятадаас бусдад нь л…

Тогтворгүй

Хятадын томоохон 300 компаниар сагсаа бүрдүүлдэг CSI 300 3 жил дараалан унасаар 2023 оны хамгийн муу үзүүлэлттэй индексээр тодорсон билээ. Үүгээр ч тогтохгүй 2023 оны III улиралд Хятад руу орох гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) анх удаа -$11.8 тэрбум болоод буй. Улмаар дотооддоо эдийн засгийн хямралтай, гадааддаа Америктай чипийн сөргөлцөлдөөтэй байгаа тус улс руу хөрөнгө оруулах хөрөнгө оруулагчдын сонирхол буурч байгаа талаар хаа сайгүй л яригдаж байна. Тухайлбал, 

  • Жишээ: Өнгөрсөн онд Хятадыг хасаад Америкт бүртгэлтэй 8 хөгжиж буй орны ETF-н цэвэр хөрөнгийн урсгал 3 дахин нэмэгдэж, $5.3 тэрбумд хүрсэн бол Хятадын 55 ETF-нх нийлээд $7.5 тэрбум байв. ETF бол харьцангуй эрсдэл багатай ХО гэгддэг ч хөрөнгө оруулагчид Хятадын ETF-г тэгж харахгүй л байна даа.

Хятадыг хасчих тэгвэл хөрөнгө оруулъя!

Цаашлаад хөрөнгө оруулалтын багцдаа Хятадыг оруулдаггүй сангуудын орлого л гэхэд $6.13 тэрбум хүрсэн төдийгүй, хөрөнгийн хэмжээ 168% өсөн $12.3 тэрбум хүрсэн байна. Эсрэг талд Хятад руу налсан хөрөнгө оруулалтын сангуудын удирдаж буй хөрөнгө нь 18% буураад буй. Түүнчлэн хөгжиж буй 23 орныг багтаасан MSCI индекс гэхэд өнгөрсөн онд 22% өссөн сүүлийн 4 жилд байгаагүй сайн гүйцэтгэлтэй ажиллав. Харж байгаачлан тус индексийн ерөнхий үзүүлэлт сайн ч сүүлийн үед бусдаасаа илүү тодорч байгаа нэг улс байна. 

  • Энэтхэг гялалзаж байна: Энэтхэгийн MSCI индексэд эзлэх хэмжээ 8 жилийн дотор 10 нэгж хувиар нэмэгдэж өдгөө 17% болоод буй. Улмаар тэд Тайванийг давж Хятадын араас тулж очоод буй. Гэтэл Хятадын тус индексэд эзлэх хувь жилийн дотор 6 нэгж хувь буурч 27% болсон гэхээр… 

Эцэст нь… Саяхан Энэтхэгийн хөрөнгийн зах зээл Хонконгийг давж дэлхийд 4 эрэмбэлэгдэх болсон. Томоохон компаниуд ч үйлдвэрлэлээ Энэтхэг рүү шилжүүлж байгаа гээд эцэст нь Хятад^2 гээд гүйлддэг хүмүүс Энэтхэг^2 гэдэг болох нь уу даа?

2024 оны 1-р сард том малын зүй бус хорогдол улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 59.4% өсөж 453.9 мянгад хүрээд байна. Аймгаар нь авч үзвэл,

  • Сүхбаатар: 151.3 мянга (33.3%)

  • Хэнтий: 66.8 мянга (14.7%)

  • Дорноговь: 60.2 мянга (13.3%)

  • Архангай: 32.8 мянга (7.2%)

  • Дорнод: 20.5 мянга (4.5%)

  • Хөвсгөл: 19 мянга (4.2%)

Дээрх аймгуудад хорогдсон малын тоо нийт хорогдлын 77.3%-ийг эзлэв. Харин хорогдсон шалтгааныг нь харвал, 31.5% нь зэрлэг амьтанд бариулах, хаднаас унах зэргээр хорогдсон бол 68.2% нь аюулт үзэгдлээр хорогдсон байна.

💸 Ердөө 3 минут

Өөрт тохирсон зээлийн үйлчилгээгээ ХААН Банк апп-аар дамжуулан 3 минутын дотор аваарай. Тодруулбал,

  • 📱₮50 сая хүртэлх цалин, автомашин, ногоон зээл зэрэг 8 төрлийн зээлийн үйлчилгээг 3-5 минутын дотор онлайнаар авах боломжтой.

  • 💡Зээл олгох процесс 100% онлайн учир нэмэлт материал бүрдүүлэх шаардлагагүй юм.

Түүнчлэн бизнес эрхэлдэг бол ПОС машины орлого барьцаалсан зээл, хадгаламж барьцаалсан зээлийг онлайнаар авах боломжтой гэнэ шүү.

За тэгээд зээлийн материал бүрдүүлж заавал салбар дээр очно гэхгүй санхүүгийн асуудлаа ухаалгаар шийдээрэй.

🔗 Онлайн зээлийн эрхээ шалгах бол ЭНД дарна уу.

Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк

GustoDesign

🔹Мал, амьтдын даатгалын нөхөн төлбөр 2023 онд 353.2 дахин өсөж ₮3.5 тэрбумд хүрчээ. Улмаар салбарын нийт ₮120.9 тэрбумын нөхөн төлбөрийн 2.9%-ийг эзлэв. Нөгөө талаас хураамжийн орлого 30.4% өсөж ₮392 тэрбумд хүрэхэд авто тээврийн хэрэгслийн хураамжийн орлого 41.6% өссөн нь нөлөөлсөн байна.

🔹Монголын Хөрөнгийн Бирж (MSE)-ийн цэвэр ашиг 2023 онд 13.5 дахин өсөж ₮8.7 тэрбум болов. Тус өсөлтөд уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа голлон нөлөөлөн нийт хөрөнгө нь 36.4 дахин нэмэгдэж ₮927.3 тэрбум болжээ. Улмаар P/B харьцаа 0.9, эздийн өмчийн өгөөж 25.7%, P/E харьцаа 4.7-тай гарлаа.

🔹Сүүлийн 4 жилд хадгаламж зээлийн хоршоодын тоо 26.8% буурч 191-т хүрээд байна. Тэд өнгөрсөн онд ₮215.2 тэрбумыг татан төвлөрүүлж ₮209.1 тэрбумын зээл олгожээ. Мөн нийт хөрөнгө нь 14.5% өсөж ₮306 тэрбум, чанаргүй зээл 0.2 нэгж хувиар буурч 3.2%-д хүрэв. Сонирхуулахад, ХЗХ-нд 29,515 хүн зээлтэй аж.

🔹БиДиСЕК ҮЦК (BDS) 2023 онд ₮1.2 тэрбумын ашигтай ажиллалаа. Компанийн брокер, дилерийн орлого 8.4 дахин өсөж ₮1.8 тэрбум, үнэт цаасны арилжааны орлого 5.8 дахин нэмэгдэж ₮2.3 тэрбумд хүрсэн нь ашигт нөлөөлжээ. Ийнхүү тэдний P/B харьцаа 1.3, эздийн өмчийн өгөөж 7.9%, P/E харьцаа 16.5 болов.

  • Анхаар: Аз жаргал бол хийсвэр ойлголт! (LaRaeQuy)

  • Анхаар: Алт олборлолтын эрин. (VisualCapitalists)

  • Мэд: iPhone 16-н камер ямархуу байх бол? (MacRumors)

  • Сонирх: Annie Awards-н эргэн тойронд.(Deadline)

  • Даваа: Оросын өнгөрсөн сарын ДНБ-ий үзүүлэлт танилцуулагдана. 

  • Мягмар: Хөрөнгийн зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалт болох гэж байгаа юм байна

  • Лхагва: Nvidia ээлжит улирлын тайлан гарах нь ээ.

  • Пүрэв: HR Event & Networking

  • Баасан: Warner Bros. Discovery-н тайлантай танилцсанаар энэ 7 хоног өндөрлөх нь дээ.

👕 Олигтой юм унш

Товхимолд бүртгэлгүй найзаа уриад Referrals оноо цуглуулж Lemon Press-н мерчүүдийн эзэн болох боломжтой боллоо. 🍋

Referrals хэрхэн цуглуулах вэ?

  • Алхам 1: Доорх Unique Referral холбоосыг найздаа илгээнэ,

  • Алхам 2: Тэрхүү найз чинь уг холбоосоор өөрийн имэйлээ бүртгүүлэх ба баталгаажуулах имэйл очно,

  • Алхам 3: Тухайн хүн бүртгэлээ баталгаажсанаар таны referrals оноо нэмэгдэж дээрх мерчүүдийн эзэн болох юм.

За тэгээд 5 referrals оноо цуглуулаад Стикер аваарай. 

🔗 Unique Referral: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=PLACEHOLDER

Reply

or to participate.