- Lemon Press
- Posts
- 💌 Дугаар No900
💌 Дугаар No900
Тогтвортой хөгжлөөр манлайлагч | Арилжааны хов | Хөнгөлөлттэй тийз
POWERED BY
Hey! Та манай наанадаж үгүй, цаанадаж үгүй 900 дахь дугаарыг уншиж байна шүү! Энэ 900 дугаарын хэдэн хувийг уншив? Ер нь таны таалалд нийцэж байна уу, үгүй юу? Нэг хариулна байгаа. 😁
Үндэслэлтэй үнэлээрэй. |
*Нэг өдрийн өөрчлөлт
DBM: Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлээд байсан S&P агентлаг Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг "B"-ээс "B+/Эерэг" болгон сайжрууллаа.
MSCC: Өнгөрсөн сард нийт 67 гадаадын иргэн болон хуулийн этгээд ₮173.1 саяын арилжаа хийсэн нь нийт арилжааны 0.6%-ийг бүрдүүлжээ.
ELC: Багануур цахилгаан түгээх дэд станцыг түшиглэн баригдаж буй 50 мв/200мв.ц-ын хүчин чадалтай батарей хуримтлуурын станц өвлийн ачааллаас өмнө ашиглалтад орно.
MNG: Монгол Улс Кувейтийн сангаас 28 жилийн турш $76 саяын санхүүжилт авч автозам, эрчим хүч, эрүүл мэндийн салбарт 5 төсөл хэрэгжүүлсэн байна.
👑 Тогтвортой хөгжлөөр манлайлагч
Өнгөрсөн 7 хоногт манай ТОП ААН-үүд цуглаж тогтвортой хөгжлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. Тэгвэл ТОП-100 ААН тогтвортой хөгжилд ямар хувь нэмэр оруулж чадах вэ?
💪 Том орон зай, том нөлөө
Монгол Улс Тогтвортой хөгжлийн 17 зорилгын хэрэгжилтийг хэмждэг Тогтвортой хөгжлийн зорилгын индексийн үзүүлэлтээр 66.31 оноо авч 167 улсаас 99-т жагсаж буй. Энэ үзүүлэлтийг сайжруулахад ТОП-100 ААН-ийн хувь нэмэр маш чухал.
♻️ Өөрчлөлт: ДНБ-ий 73%, нийт татварын 28%-ийг тус тус бүрдүүлдэг ТОП-100 ААН-үүд тогтвортой хөгжилд анхаарвал нийгмийн хариуцлагын төслүүд урагшлах, эрчим хүчний бодит хэмнэлт хийгдэх, нийгмийн хөгжил хурдсах зэрэг маш том өөрчлөлтүүд гарах боломжтой.
🌲 Ногоон руу: Ялангуяа ТОП-100 ААН-ийн дийлэнхийг бүрдүүлж буй үйлдвэрлэл, уул уурхайн салбар хамгийн ихээр хүлэмжийн хий (CO2) ялгаруулж байгаа. Эдгээр компаниуд эрчим хүчний хэмнэлттэй технологид шилжин CO2-г бууруулах боломжтой. 2030 он гэхэд CO2 ялгарлаа 75%-иар бууруулна гэхчлэн хэмжигдэхүйц зорилттой ажиллавал их өөрчлөлт гарна даа.
🅰️ Үлгэр жишээ: ХААН
ТОП-100 ААН-ээс тогтвортой хөгжилд, анхаарал хандуулж, хувь нэмэр оруулж байгаа хэд хэдэн компани бий. Эдгээрийг ХААН Банк (KHAN) манлайлж байна. Тодруулбал, тус банк Тогтвортой хөгжлийн бодлогоо баримтлан цусны даралт ихсэлтийн эсрэг болон хавдрын эсрэг үндэсний аяныг өрнүүлэхээс гадна оюутан залуусыг дэмжих ХААН Банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр, Rise шинэ оюутны хөтөлбөр зэргийг тогтмол зарладаг. Тэдний бас нэг том хувь нэмэр бол ногоон зээл.
🤑 Их наядын зорилт: ХААН Банк энэ оны эхний хагаст ₮590 тэрбумын ногоон зээл олгосон нийт банкны салбар дахь ногоон зээлийн 55%-ийг эзэлж буй. Түүнчлэн тэд 2025 он гэхэд ногоон зээл олголтоо ₮1.2 их наядад хүргэхээр зорьж буй. Тэгэхээр тус банк тогтвортой хөгжилд санаачилга болон бүтээгдэхүүн үйлчилгээгээр хувь нэмэр оруулж байгаа хэрэг.
Эцэст нь… Монголд тогтвортой хөгжилд анхаардаг үлгэр жишээ ААН-үүд нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Цаашдаа бүгд л энэ зүг рүү анхаардаг болмоор байна даа.
📄 Арилжааны хов
SEND: Өнгөрсөн 7 хоногт Сэндли ББСБ-ын хувьцаа хоёрдогч зах зээл дээр хамгийн идэвхтэй буюу ₮3.7 тэрбумаар арилжаалагдлаа. Түүнчлэн Тэнгэрлиг Медиа Групп ХК (TNGR)-ийн хувьцаа ₮2.4 тэрбумаар арилжаалагдсанаар идэвхээрээ 2-рт жагсаж байна. Уг 2 багцын арилжааны дүн хамгийн идэвхтэй арилжигдсан 10 үнэт цаасны нийт арилжааны 80.5%-ийг бүрдүүлсэн аж. Харин эдгээр арилжаанд Ард Секюритиз ҮЦК ХХК хамгийн идэвхтэй оролцжээ.
🏦 Монголыг санхүүжүүлэгч
Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (ЕСБХБ)-ны Ерөнхийлөгч Одил Рено-Бассо 10 сарын 10-ныг хүртэл Монголд айлчилж байгаа билээ. Тэрбээр ЕСБХБ-ны анхны эмэгтэй Ерөнхийлөгч төдийгүй тус айлчлал түүний Монгол дахь анхны айлчлал юм.
🌱 Ногоон ирээдүйг санхүүжүүлнэ
Төв Азийн бусад орнуудтай харьцуулахад ЕСБХБ Монголд нэлээн хожуу буюу 2006 онд үйл ажиллагаа явуулж эхэлсэн ч нэлээн идэвхтэй ажилладаг. Тодруулбал, тэд өдийг хүртэл Монголын 149 төсөлд €2.6 тэрбумаар хөрөнгө оруулсан байгаа нь Казакстан, Узбекистанд оруулсан хөрөнгийн араас 3-рт жагсах дүн. Цаашлаад, тэдний Монголд хөрөнгө оруулсан төслүүдийг салбараар харахад нийт хөрөнгө оруулалтын 52%-ийг аж үйлдвэр, худалдаа, ХАА-н бизнес, 33%-ийг тогтвортой дэд бүтэц, 16%-ийг банк, санхүүгийн салбар тус тус эзэлжээ.
🎈 Гол салбарууд: ЕСБХБ-ны гол чиглэл бол тогтвортой, ногоон эдийн засаг, хариуцлагатай уул уурхай, дэд бүтэц, хувийн хэвшлийг тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихэд чиглэдэг. Энэ ч утгаараа Монголд хөрөнгө оруулсан төслүүдээс нь эмэгтэй бизнес эрхлэгчтэй төслүүд нь хөөрхөн өргөжиж буй.
🗞️ Төслүүдийн сонин сайхан: Тухайлбал, Доктор Авто Сүлжээ 3 сарын өмнө Казакстаны Алматы хотод салбараа нээсэн, Lhamour брэнд ч гадагшаа идэвхтэй тэлж буй. Мөн Монголын анхны ногоон бонд болох ХААН Банк ХК (KHAN)-ийн “Ногоон бонд”, MCS Coca-Cola-д анхны тогтвортой байдлын урт хугацааны зээл олгосон гэхчлэн олон төрлийн дэмжлэг үзүүлж буй.
📸 ЕСБХБ-ны дурангаар
Тус банкны өнгөрсөн оны тайланд Монгол Төв Азийн бүсийн орнуудтай харьцуулахад маш эрчимтэй ногоон шилжилт хийж байгаа бөгөөд санхүүжилт олгох 6 шалгуурынх нь 5-д нь бүс нутгаасаа дээгүүр жагсдаг гэнэ.
Жижиг, дунд бизнес: Цаашлаад, Монголын жижиг болон дунд бизнесүүд нийт бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж буй компаниудын 67%-ийг бүрдүүлж байгаа төдийгүй хүн амын 40%-ийг ажлын байраар хангаж байгаа юм. ЕСБХБ-ны хөрөнгө оруулалтын дийлэнх буюу 90% нь хувийн хэвшил рүү хийгдсэн байдаг.
Эцэст нь… Энэ удаагийн ЕСБХБ-ны Ерөнхийлөгчийн айлчлалаар ХАА-н бизнес, сэргээгдэх эрчим хүч, орон нутгийн дэд бүтэц гэхчлэн урт хугацааны олон төслүүдийн талаар хэлэлцэх төлөвтэй байгаа. Ойр байгаарай. Тэдний дэмжлэг үзүүлсэн болон хэрэгжүүлж буй төслүүдээс чихэнд чимэгтэй сайхан мэдээнүүд ойрдоо олон сонсогдох байх шүү.
Excel-н хүснэгт дээрх баганууд болон мөрнүүдийг уншихдаа нэг нэгээр нь дарж цаг алдаад байгаа юм биш биз? Тэгвэл Excel-н хүснэгтийн багана, мөрийг автоматаар тохируулах аргыг зааж өгье. 👀 Яаж вэ гэвэл, эхлээд баганууд болон мөрүүдийг Ctrl+A дарж идэвхжүүлээд,
Багануудын хэмжээг автоматаар тохируулах: Alt+HOI,
Мөрүүдийн хэмжээг автоматаар тохируулах: Alt+HOA командыг тус тус өгөөрэй. Ингэснээр бүх нүднүүд хялбар уншигдах хэлбэртэй болох юм.
Харин Home > Format > Autofit Row Height эсвэл AutoFit Column Width гэх дарааллаар хүснэгтийн бүх хэсгийг гүйлгэхгүйгээр харж болно шүү. Туршаад үзээрэй. 😉
🛫 Эмчилгээ & Бизнесийн тийзээ хөнгөлөлттэй үнээр
Иргэний нисэхийн салбарт тасралтгүй 20 жил үйл ажиллагаагаа явуулж буй Aero Mongolia урамшуулал зарлажээ. 📢
Ямар урамшуулал вэ? Эмчилгээний мөн бизнесийн шалтгаанаар Сөүл болон Токио чиглэлд зорчигчид хөнгөлөлттэй үнэтэй тусгай тийзийг худалдан авах боломжтой аж.
🇲🇳➡️🇰🇷: 1 талын тийзээ ₮588,294, харин 2 талын тийзээ ₮1,071,288,
🇰🇷➡️🇲🇳: 1 талын тийзээ ₮577,905, харин 2 талын тийзээ ₮1,040,490,
🇲🇳➡️🇯🇵: 1 талын тийзээ ₮885,882, харин 2 талын тийзээ ₮1,533,384,
🇯🇵➡️🇲🇳: 1 талын тийзээ ₮920,745, харин 2 талын тийзээ ₮1,579,080-өөр тус тус аваарай.
Жич: Эмчилгээний журмаар зорчих гэж буй бол эмчилгээний виз, харин бизнесийн журмаар зорчигчид бизнесийн визээ мөн авсан байх шаардлагатай гэнэ шүү.
📞 Холбогдох: 70103030
SAMCO Technologies
🍋 Хятадын чип үйлдвэрлэлийн салбарын үнэлгээ $13 тэрбумаар нэмэгдлээ. Тодруулбал, SMIC (0981.HK)-н хувьцааны үнэ өнгөрсөн Пүрэв гаргаас хойш 65% өсөж сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрснээр зах зээлийн үнэлгээгээрээ тэргүүлэх болов. Тэдний араас Hua Hong Semiconductor (1347.HK), Shanghai Fudan Microelect (1385.HK) зах зээлийн үнэлгээгээ нийлбэр дүнгээр $2 тэрбумаар өсгөснөөр удаалж буй.
🍋 Бөөрөлжүүтийн 600 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын эхний блок ашиглалтад оржээ. Тус станц нь 150 МВт-ын хүчин чадалтай 4 блокоос бүрдэх бөгөөд II блок ирэх оны 10-р сард, III блок 2027 онд, харин IV блок 2028 онд ашиглалтад орох аж. Станц бүрэн ашиглалтад орсноор нийт эрчим хүчний хэрэглээний 20-30%-ийг найдвартай бөгөөд хямд эх үүсвэрээр хангах гэнэ.
🍋 LG (066570.KS)-н IT системийн хэлтэс LG CNS ирэх жил Өмнөд Солонгосын зах зээлд IPO хийнэ. Тэд компанийн 20-30%-ийг санал болгох төлөвтэй байгаа бөгөөд ингэснээр үнэлгээгээ $5.9 тэрбумд хүргэхээр зорьж буй. Сонирхуулахад, компанийн энэ оны II улирлын борлуулалт жилийн өмнөхөөсөө 21% өсөж ₩1.45 их наядад хүрсэн бол ашиг нь ₩137.7 тэрбум болжээ.
🍋 Орон нутгийн сонгуулиар улсын хэмжээнд 2,230 санал авах байранд 2,824 санал тоолох төхөөрөмж байршуулав. Тодруулбал, сонгогчийн тооноос шалтгаалан 1,500-аас дээш сонгогчтой хэсгийн хороодод тус бүр 2 ширхэг санал тоолох төхөөрөмж ногдох нь. Гэснээс, интернэтийн сүлжээгүй хороодод starlink төхөөрөмж байршуулсан гэнэ шүү.
Network Engineer / CallPro: Сүлжээний техник хангамжийг тохируулах, сүлжээний гүйцэтгэлийг тасралтгүй үнэлж, сайжруулах чадвартай хүн байна уу? 👉 (Link)
Борлуулалтын менежер / Gobi Group K.K: Япон хэлэндээ ус цас, Японы зах зээлийг судалж, бүтээгдэхүүн, үйлчилгээ сурталчлах төрмөл авьяастай хүмүүс байвал ийшээ. 👉 (Link)
Хүний нөөцийн менежер / Аглут ХХК: Англи хэлний мэдлэгтэй орчин үеийн залуустай хамтран ажиллах шинэлэг хүний нөөцийн бодлогыг бий болгож, ажлыг удирдан чиглүүлэх хүн хэрэгтэй байна аа. 👉 (Link)
📖 OpenAI-н үндэслэгч Sam Altman-н санал болгож буй 9 ном. (Blinkist)
⚠️ Windows 11-н шинэчлэлийг дагаж 900 сая хэрэглэгчид хуучин хувилбар дээрх үнэгүй үйлчилгээг авч чадахгүй болох нь дээ. (Forbes)
⚖️ Хиймэл оюун ухаанаар эрх зүйн үйлчилгээг хялбарчилж болох уу? (HBR)
🦹 $2 тэрбумын үнэлгээтэй супер апп-ийг ажлын 20 цагт бүтээсэн түүх. (CNBC)
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ч.Батцэрэн
Reply