- Lemon Press
- Posts
- 🇰🇿 болон 🇲🇳-г холбох шинэ зам
🇰🇿 болон 🇲🇳-г холбох шинэ зам
Америкийн дэмжлэг Монголын эрчим хүч салбарт | MSE-н журам сунгагдав | Mining Week-н эргэн тойронд
POWERED BY
Morning! Дахиад л замын шинэчлэл. Одоо Офицеруудын ордны тойргоос Шар хад хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ гэнэ дээ. Энэ бүх замын шинэчлэлийн хөрөнгө оруулалтын тодорхой хувь нь Улаанбаатар бондын санхүүжилт гэж байгаа. 🤔
*Нэг өдрийн өөрчлөлт
GOV: Засгийн газрын 14 мега төслийн нэг “Харилцаа холбооны үндэсний хиймэл дагуул” төслийг хэрэгжүүлнэ.
POL: Сангийн яамны үзэж байгаагаар мега төслүүдийн хэрэгжилттэй холбоотойгоор эдийн засгийн өсөлт нэмэгдэж 2025 онд 8%-д хүрэхээр байна.
GOLD: Алтны үнэ өмнөх оны мөн үеэс 46.2% өсөж $2,670-т хүрлээ.
⚡ Америкаар дэмжүүлэх салбар
Америк Монголын эрчим хүчний салбарын хөгжилд анхаарч, хамтарч ажиллахаар болжээ. Ер нь нөхцөл байдал ямар байгаа билээ? Америк бидэнд яаж туслах вэ?
🎭 Бодит төрх
Бид сүүлийн 5 жилд нийт эрчим хүчнийхээ дунджаар 80.2%-ийг үйлдвэрлэж, 19.8%-ийг импортолсон. Нэмээд Улаанбаатар хотын төвийн эрчим хүчний системийн багтаамж ойролцоогоор 1,400 МВт хэдий ч хэрэглээ нь 1,600 МВт. Эрчим хүчний системийн багтаамж болон хэрэглээний зөрүүнээс үүдэн өвлийн оргил ачааллын үед хүндрэл дагуулсаар ирсэн. Түүнчлэн бидэнд нар, салхи, ус зэрэг сэргээгдэх эрчим хүчний ихээхэн нөөц байгаа ч эдгээр нөөцүүдийг бүрэн ашиглах түвшинд хүрээгүй хэвээр.
⁉ Асуудал & Тусламж
Дээрх баримтуудаас харж байгаачлан Монголын эрчим хүчний салбарт хэрэглээний өсөлтөөс үүдсэн эрчим хүчний хангамжийн дутагдал, импортын хараат байдал асуудал болоод буй. Үгүй тэгээд, 2030 он гэхэд нийт эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ 30%-ийг сэргээгдэх эрчим хүчнээс хангах сүржин зорилготой ч цөөн хэдэн сэргээгдэх эрчим хүчний төслөө дорвитой урагшлуулж чадахгүй нүүрстэйгээ зууралдсаар.
🆘 Найз нь тусалъя: Харин Америк манай сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх замаар цэвэр эрчим хүчний шилжилтийг дэмжих гэнэ. Нэмээд нар, салхи, усны нөөц болон цэвэр эрчим хүчний дэвшилтэт технологийг зохистой ашиглах чиглэлээр хамтран ажиллах юм.
🇺🇸 Америкийн гараас…
Америкийн эрчим хүчний салбар нь дэлхийн хамгийн том, хамгийн олон төрөл зүйлтэй салбаруудын нэг. Тус улсын өнгөрсөн оны анхдагч эрчим хүчний хэрэглээний 9%-ийг л нүүрс, 36%-ийг нь байгалийн хий бүрдүүлсэн байдаг. Угаас тэд сүүлийн 10 жилд нүүрсний хэрэглээгээ 40% бууруулж сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл нь эрчимтэй өсөж байгаа. Энэ утгаараа Америкаас Монголд нэвтрүүлэх технологи, ноу-хау маш их.
Эцэст нь… Монголын эрчим хүчний дэд бүтэц, цахилгаан станцууд, шугам сүлжээний ихэнх нь хуучирсан, шинэчлэлт хийх шаардлагатай байгаагаас гадна сэргээгдэх эрчим хүчний төсөлд гадаадын хөрөнгө оруулалт татах нэн шаардлагатай байгаа. Харин Америкийн тусламж энэ асуудал дээр ямар үр дүн авч ирэх, төр засаг маань өөр ямар шийдэл эрэлхийлэх бол оо?
⚠ Журам сунгагдав
MSE: Санхүүгийн Зохицуулах Хороо Монголын Хөрөнгийн Бирж ХК-ийн “Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, төлбөр тооцоог гүйцэтгэхэд баримтлах журам”-ын өөрчлөлтийг баталлаа. Улмаар уг журмын мөрдөгдөх хугацаа 9-р сард дуусах байсан ч 2025 оны 4 сарын 1 хүртэл сунгагдаж байна. Тэгэхээр тус хугацааг дуустал МХБ худалдах захиалгыг хүлээн авч, арилжааг зохион байгуулсаар байх нь.
🇰🇿 болон 🇲🇳-г холбох шинэ зам
Монгол болон Казакстан Оросоор дамжуулан хурдны авто зам барина. Сүүлийн 7 жил яригдсан энэ зам одоо л бодит болох нь дээ.
Уг төсөл нь өнгөрсөн 7-р сард Казахстан болон Монголын Ерөнхийлөгч 2 улсын тээврийн харилцааг сайжруулах хүрээнд хүрээнд авто замын төслийг хэлэлцсэний үр дүнд хэрэгжиж буй.
🛣️ 1,604 км замаар 3 улсыг холбоно
Маршрутын хувьд тус хурдны замыг Казакстаны Усть-Каменогорскоос Рубцовск хот, дараа нь Барнаул хот, Оросын Туэкта суурин хүртэл барьж Монголын хилд хүргэсэн буюу 1,604 км-н урттайгаар барихаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар Казакстаны талаас Уст-Каменогорскоос Оросын хил хүртэл 189 км замыг барьсан аж. Харин замын ихэнх хэсэг нь Оросын газар нутгийг дайрч байгаатай холбоотойгоор тус улсын эрх баригчдын зөвшөөрлийг хүлээж буй. Хэрэв Оросын эрх баригчид толгой дохивол нийт замын 837 км хүртэлх хэсгийг барих аж.
☝️ Эдийн засгийн үр ашиг нэмэгдэнэ
Шинэ хурдны автозам ашиглалтад орсноор 2 орны хооронд зорчих хугацааг мэдэгдэхүйц богиносгож, худалдаа, тээвэр, соёлын харилцааг бэхжүүлэх нь тодорхой. Цаашлаад, Монголоос Казакстан руу 3-4 өдөрт очих боломжтой гэхээр аялал жуулчлалд ч эерэг нөлөөтэй. Нэмээд Казакстанд салбараа нээсэн Монгол компаниудын тээврийн зардал ч буурна.
Ижил зовлонтой 2: Монгол, Казакстаны аль аль нь газарзүйн түгжигдмэл байршилтай учраас худалдаа наймаагаа төмөр замаар болон хил дамнасан ачааны машинаар хийж ирсэн байдаг.
Эцэст нь… Сүүлийн 2 жилд Төв Азийн орнууд эрчимтэй хөгжиж, нэн ялангуяа технологийн салбартаа барууны орнуудаас ихээхэн хөрөнгө оруулалт татах болсон. Монголын талаас ч Төв Азийн зах зээлийг сонирхож, салбар компаниудаа Казакстан, Киргизстан, Узбекистанд голчлон нээж буй компаниуд олширч байгаа. Зам дагаж хөгжил гэдэг шиг одоо яригдаж буй энэ төсөл аялал жуулчлал, эдийн засаг, бизнесийн салбарт ч олон боломжийг авчирна. Гол нь энэ боломжууд бидний мөнхийн хөрш орнуудаас хамааралтай байдаг нь л харамсалтай юм даа.
76%
Монгол нийт газар нутгийнхаа 76%-ийг бэлчээрийн зориулалтаар ашиглаж байна.
50%
Өнгөрсөн жилийн байдлаар бэлчээрийн даац 50% хэтрэлттэй байсан аж.
22.7%
Цаашлаад хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7% хүртэл бууруулах зорилт тавьжээ.
💡 Happy Zone-д бизнесийн боломжуудаа нээ
“Mining Week & MinePro 2024” олон улсын үзэсгэлэн, чуулга уулзалт 2 дахь өдрөө үргэлжилж буй. Тэгвэл уг чуулганд банкнуудын уул уурхайн салбарт олгосон нийт санхүүжилтийн 40%-ийг дангаараа бүрдүүлдэг Худалдаа Хөгжлийн Банк (TDB) Платинум спонсороор хамтран ажиллаж байна.
Чуулганы өдрүүдээр ХХБ-ны “Happy Zone” асарт зочилсноор олон сонирхолтой хөтөлбөрүүдэд хамрагдахаас гадна,
✨ Бизнесийн боломж: TDB Securities SC болон TDB Leasing LLC -н төлөөллүүдтэй уулзаж онцгой саналуудтай танилцах, түүнчлэн бизнесээ дэмжих ХХБ -ны худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүнүүдийн талаар мэдээлэл авах юм.
За тэгээд ХХБ-ны хамт олон таныг хүйтэн цаг агаарт дулаацуулах халуун уух зүйлтэй хамт хүлээж байгаа гэнэ шүү. 🫂
Yahoo!Finance
🍋 Филиппин Netflix (NFLX), HBO (WBD), Disney (DIS) тэргүүтэй компаниудад 12%-ийн НӨАТ ногдуулах хууль баталлаа. Улмаар уг гадаад дижитал үйлчилгээний НӨАТ нь тус улсад ирэх 4 жилийн хугацаанд $1.4 тэрбумын орлогыг авчрах нь. Сонирхуулахад, Филиппин нь дэлхийн хамгийн их гар утасны хэрэглээтэй орны нэг шүү.
🍋 ГБХНХЯ “High Street Job Center” хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц төвүүдийг байгуулахад Их Британитай хамтран ажиллана. Тус төвүүд нь одоо хэрэгжиж буй хөдөлмөрийн зах зээлийн E-job платформыг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийн цогц, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлж, улмаар эдийн засгийн өсөлт, ажиллах хүчний оролцоог дэмжих зорилготой аж.
🍋 ЦХИХХЯ Оксфордын их сургуулийн судлаачидтай хамтран Монголын кибер аюулгүй байдлыг үнэлэх судалгааг эхлүүлэв. Тодруулбал, кибер аюулгүй байдлын чадавхыг үнэлэх загварчлалыг Их Британийн ЗГ, ОУ-ын болон эрдэм шинжилгээний байгууллага, олон нийт, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллөөс бүрдсэн 200 гаруй мэргэжилтэн хамтран боловсруулж, 5 түвшнээр тодорхойлох юм байна.
🍋 Oracle (ORCL) Малайзад үүлэн технологид суурилсан мэдээллийн төв байгуулахад $6.5 тэрбумын хөрөнгө оруулна. Тус төв нь Малайзын шинэ олон нийтийн үүлэн технологийн бүсийг эрчим хүчээр хангаж, бизнесүүдэд программуудаа шинэчлэх, ажлын ачааллыг үүлэн систем рүү шилжүүлэх болон өгөгдөл, аналитик, хиймэл оюун ухааныг ашиглахад дэм болох гэнэ.
Тайлан, бүртгэл хариуцсан мэргэжилтэн / DBM: Хөгжлийн банкны санхүүгийн тайланг бодитой, зөв мэдээлэх, дотоод бүртгэлийн систем, тайлагналын системд холбогдох шинэчлэл хийх нягтлан бодох бүртгэл, санхүү удирдлага чиглэлээр мэргэшсэн хүн байна уу? 👉 (Link)
DevOps инженер / CallPro: Программ хангамжийн инженер эсвэл DevOps инженерээр ажилласан туршлагатай, программчлалын хэлний мэдлэгтэй, CI/CD стандарт аргачлалыг ашиглаж чадах хүмүүст гоё санал байна шүү. 👉 (Link)
Маркетингийн ахлах менежер / SCC: Маркетингийн чиглэлээр 4+ жил ажилласан, компани болон түүний бүтээгдэхүүний нэр хүндийг өсгөх, маркетингийн стратеги боловсруулж хэрэгжүүлэх нэгнийг хайж байна. 👉 (Link)
👔 Сангийн яаманд сул орон тоо зарлагджээ. (MOF)
👴 Инновацлаг байхад нас хамаагүй. (Entrepreneur)
⚡ Цахилгааны төлбөрийн баримтаа eBarimt системд бүртгүүлэх заавар. (Tog)
💻 Microsoft Office 2024 худалдаанд гарч эхэллээ. (HowToGeek)
Seeking impartial news? Meet 1440.
Every day, 3.5 million readers turn to 1440 for their factual news. We sift through 100+ sources to bring you a complete summary of politics, global events, business, and culture, all in a brief 5-minute email. Enjoy an impartial news experience.
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ч.Батцэрэн
Reply