- Lemon Press
- Posts
- 🔴 Маргааш сонгуультай!
🔴 Маргааш сонгуультай!
Урьдчилаад уучлал гуйчихъя | Бизнесүүд: Намайг авраач! | Монголын анхны автомашины цогцолбор үйлдвэр
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Маргааш бол орон нутгийнхаа ирээдүйг хамтдаа тодорхойлох өдөр. Иргэн таны оролцоо орон нутгийн хөгжилд шууд нөлөөлөх тул сонгуульдаа идэвхтэй оролцоорой! Даваа гарагт шинэ товхимлоор уулзацгаая. 🍋
*Нэг өдрийн өөрчлөлт
EU: Европын Холбооноос Чойр-Сайншандын 220 км урт, 220кВт-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын төсөлд €8 саяын буцалтгүй тусламж олгожээ.
MEEC: ЗГ-аас “Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлж, 2028 он гэхэд жилдээ 2 сая жуулчин хүлээн авах зорилт дэвшүүлжээ.
MNG: 2030 он хүртэл “Тэрбум мод” тарих санаачилгын хүрээнд 84 сая мод тариад байна.
‼ Бизнесүүд: Намайг авраач!
Үндэсний Статистикийн Хороо Бизнесийн демограф статистикийн танилцуулгыг гаргалаа. Эндээс харахад бизнесүүдийн үйл ажиллагааны зогсолтын түвшин сүүлийн 5 жилийн дээд цэгтээ хүрчээ. Яагаад?
📊 Бизнесийн демограф: Энэ нь эдийн засгийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй бизнесүүдийн тоо, бүтэц, төрөл, байршил, үйл ажиллагааны салбар гэх мэтийг агуулсан статистик үзүүлэлт бөгөөд үүнд тулгуурлан зах зээлийн анализ, эдийн засгийн оновчтой төлөвлөлт хийх боломжтой.
🤔 Юу болоод байна вэ?
Өнгөрсөн онд аж үйлдвэр, барилга, худалдаа, тээвэр гэсэн гол 4 салбарт шинээр орж ирсэн бизнесийн идэвх өмнөх оны мөн үеэсээ 1.8 нэгж хувиар буурч 20.7%-д хүрчээ. Угаас Монголын бизнесийн орчин дунджаас доогуур байгаагаас гадна шинээр бизнес эрхлэгчдэд татвар, санхүүжилтийн асуудал түгээмэл тулгардаг. Тэгэхээр дээрх салбаруудад шинээр орж ирж байгаа бизнесүүдийг дэмжье гэвэл орчноо сайжруулах нь зүй.
📍 Төвлөрөл: Цаашлаад, 4 салбар дундаа барилгын салбарт шинээр нэмэгдсэн, өргөжсөн ААН хамгийн бага байгаа бол тээврийн салбарт шинээр үүсгэн байгуулалтын түвшин бусдаасаа өндөр байгаа юм. Мэдээж шинээр нэмэгдсэн, өргөжсөн ААН, компаниуд Улаанбаатарт хамгийн ихээр төвлөрсөн тул Баруун бүсэд бизнес цэцэглэлт хамгийн дорой байна.
🔒 Уучлаарай, хаалаа
Цаашлаад, гол салбаруудын үйл ажиллагаа зогсолтын түвшин 2023 онд 1.5%-тай байгаа нь сүүлийн 5 жилийн хугацаан дахь хамгийн өндөр дүн. Энэ нь эрэлт буурсан, инфляц өсөж зардал нэмэгдсэн, санхүүгийн хүндрэл гарсан, өрсөлдөөн нэмэгдсэн, төрийн бодлого нөлөөлсөн гээд янз бүрийн хүчин зүйлүүдээс шалтгаалсан нь мэдээж. Угаас манай нийт бүртгэлтэй ААН-үүдийн 36.9% нь л тогтвортой үйл ажиллагаа явуулдгийн дээр ингээд хаалгаа барилт нэмэгдээд байхаар тоогүй, тоогүй.
💭 Сонирхолтой тоо: Үйл ажиллагаагаа зогсоосон ААН-үүдийг ажилчдынх нь тоогоор нь харвал 1-4 ажиллагчтай нэгжид ногдох үйл ажиллагаа зогсолтын түвшин хамгийн өндөр, 10+ ажиллагчидтай нэгжийнх хамгийн бага байгаа буюу олон ажиллагчидтай байх тусам үйл ажиллагаагаа зогсоох магадлал нь бага байгаа юм.
Эцэст нь… Манай гол 4 салбарт шинээр нэмэгдэж байгаа бизнес компаниуд нь багасаад үйл ажиллагаагаа зогсоож байгаа нь ихсээд хэцүү л дүр төрх рүү орж дээ. Татварын бодлогоо шинэчлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулж тодорхой салбаруудад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна даа.
🥲 Урьдчилаад уучлал гуйчихъя
005930.KS: Samsung Electronics-н III улирлынх нь чипийн борлуулалт төсөөлж байснаас бага буюу $6.78 тэрбумаас буурч, хөрөнгө оруулагчдыг цочирдуулах хэмжээний гүйцэтгэлтэй гарах магадлалтай байгааг мэдэгдэж уучлал гуйв. Чипийн од Nvidia (NVDA)-н борлуулалт тасралтгүй өсөж байгаа энэ үед Samsung-н чипийн борлуулалт буурч байгаа учир уучлалт гуйгаад байгаа хэрэг. Манай ХК-иуд уучлалт гуйх нь байтугай тайлбар ч хийдэггүй. Суралцаасай!
🔴 Маргааш сонгуультай!
Орон нутаг, дүүрэг, нийслэлийн ИТХ-ын сонгууль маргааш болно. Гэсэн хэдий ч хамгийн том асуудал нь үе, үеийн ИТХ-ын сонгуулийн ирц чүү ай 50%-ийн босгыг давдаг хэдий ч 60% дээр л бүдэрчхээд байдаг.
☺️ Товчхон: Энэ удаагийн орон нутгийн ээлжит сонгууль нийт 2,393 тойрогт 8,031 мандатын төлөө 17 мянга гаруй хүн өрсөлдөнө. Үүнээс НИТХ-д 45 мандат ногдож байгаа бөгөөд гол 3 намаас нийт 133 нэр дэвшигч өрсөлдөж буй.
🥲 Бодит байдал
Орон нутгийн сонгуульд ирцийн босго тавьдаггүй буюу сонгогчдын ирц хэдэн хувьд хүрснээс үл хамааран сонгуулийн үр дүнг хүчин төгөлдөрт тооцдог. Хуулийн хатуу зохицуулалт байдаггүйтэй холбоотойгоор ИТХ-ын сонгуулийн ирц маш муу. Тодруулбал, ИТХ-ын 2009 оны ээлжит сонгуулийн ирц 59%, 2012 онд 53%, 2016 онд 60%, 2020 онд 56%-д хүрч байв.
😅 Хуйвалдааны онол: УИХ-ын сонгуулийн үеэр ирц муу байгаа аймаг, сумуудад санал өгөөгүй иргэдийг хөхөөрөө даллан ирүүлж сонгуулийг нь өгүүлдэг тохиолдол бишгүй их. Хэрэв УИХ-ын сонгуулийн ирц 50%+ болж байж л хүчин төгөлдөр болох тул намууд ийм мэрийлт гаргадаг гэлтэй.
😐 Өөр нэг шалтгаан: ИТХ-ын ирц бага байдаг өөр нэгэн шалтгаан нь орон нутгийн харьяалалтай залуусын асуудал. Монгол Улсын иргэн хэдий ч заавал унасан газраа бүртгэлтэй биш л бол сонгууль өгөх боломжгүй нь аль ч шатны сонгуулийн ирцэд ихээхэн нөлөөлдөг.
🤌 Судалгаатай сонгоно шүү!
Юутай ч 2024 оны орон нутаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль өглөөний 7:00 цагт эхэлж оройны 20:00 цагт дуусна. Тойрогтоо нэр дэвшиж буй хүмүүсийг бүрэн судалж амжаагүй бол ЭНД-ээс хараарай. УИХ-ын сүүлийн 4 жилийн сонгуулийн ирц 72.7% орчим байсан бол орон нутгийнх ердөө 57%. Товчоор бол УИХ-ын сонгуулийн ирц 80%-ийн босгон дээр, орон нутгийнх 60% дээр бүдэрсээр.
Эцэст нь… ИТХ-ын сонгууль та, бидний өдөр тутамд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, өөрчлөх хүмүүсийг сонгох сонгууль учраас маш чухал сонгууль гэдгийг хэлүүлэлт үгүй мэдэх биз ээ. Өмнөх ИТХ-ын сонгуулийн ирц сул байсантай холбоотойгоор зарим сумуудад 10,20 хүний саналаар сонгогдсон тохиолдол нэлээн их. Тиймээс юуны тулд сонгуулийн өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгож байгаа билээ. Саналаа идэвхтэй өгдөг юм шүү.
₮709 тэрбум
Эрдэнэт үйлдвэрийн засвар, механикийн завод болон үйлдвэр технологийн паркийг түшиглэн Монголын анхны автомашины цогцолбор үйлдвэрийг барихад ₮709 тэрбумын хөрөнгө оруулалт шаардлагатай.
1,000 гаруй
Тус үйлдвэр ашиглалтад орсноор 1,000 гаруй ажлын байр бий болох боломжтой аж.
₮80-₮100 тэрбум
Мөн уг үйлдвэр улс, орон нутгийн төсөвт жилд дунджаар ₮80-₮100 тэрбумын татвар төвлөрүүлэх нь.
🥩 Prime чанартай үхрийн мах
Primeat брэнд айл өрхийн хэрэгцээнд зориулан “Prime чанартай үхрийн мах” багцаа 3 төрлөөр худалдаанд гаргалаа. Идэшний махаа бэлдэх гэж байгаа бол анхаарлаа нааш нь. 📢
Хэнтий аймагт байрлах хөдөө аж ахуйн цогцолбортоо тэд бэлчээрт идээшилсэн залуу үхрийг малчдаас авч, 150 хоног тэжээсний эцэст олон улсын чанар, эрүүл ахуйн стандартад нийцсэн дээд зэрэглэлийн үхрийн махыг зах зээлд нийлүүлж буй.
📌 Багцын үнэ:
S багц: 33кг - ₮710,000
M багц: 66кг - ₮1,370,000
L багц: 99кг - ₮1,990,000
Түүнчлэн жижиглэн савлаж вакумжуулсан тул хөлдөөгчид удаан хадгалахад ч шинээрээ байх юм.
🔗 Хүссэн багцаа ЭНД дарж захиалаад гэртээ хүргүүлээрэй!
Arla Foods
🍋 Нийслэлийн 12 ЕБС-д “Сүү” төслийг хэрэгжүүлэхэд ₮1 тэрбумыг зарцуулна. Төслийн санхүүжилтийг энэ оны нийслэлийн төсөвт суулгасан бол Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүргийн ЗДТГ-аас ₮767 саяыг төсөвлөсөн байна. Тус төсөл өнгөрсөн 5-р сараас хэрэгжиж байгаа бөгөөд нийт 18,840 хүүхдийг хамруулж буй.
🍋 Шунхлай Холдинг ХХК Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас ₮90 тэрбумын санхүүжилт авлаа. Тус санхүүжилт нь Шунхлай Холдинг ХХК-ийн Хан-Уул дүүрэг дэх “Шунхлай плаза” оффисын барилга эрчим хүчний хэрэглээг 30%, усны хэрэглээг 20% бууруулахад чиглэх бөгөөд энэ нь Монголд ногоон барилгын шинэ стандарт тогтоох хүлээлттэй байна.
🍋 Япон сэргээгдэх эрчим хүч болон цахилгаан дулааны эрчим хүчний шинэ технологиудыг Монголд нэвтрүүлэх боломжтой. Энэ хүрээнд 18 шинэ технологийн аргачлалыг JICA-н судалгааны баг танилцуулсан бөгөөд технологиудын Монголд нэвтрүүлэх боломж, цаашлаад эдийн засгийн үр ашиг, бодит хэрэглээг харгалзсан нэгдсэн үнэлгээ дээр суурилан Монголын эрчим хүчний ногоон шилжилтийн зураглал бүтээх аж.
🍋 Улсын I төв эмнэлгийн эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн 8 давхар барилга 2026 онд ашиглалтад орно. Уг барилга нь 120 ортой, 18 мянган м2 15 мэс заслын өрөө, дүрс оношилгооны төвтэй байх аж. ЗГ-аас барилга болон шаардлагатай эмчилгээ үйлчилгээний тоног төхөөрөмжид ₮140 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буй.
Хүний нөөцийн менежер/ SCC: Чадварлаг ажилтныг олж харах нүдтэй, байгууллагын хүний нөөцийн төлөвлөгөө, стратегийг гаргачих чадвартай бол ийшээ. 👉 (Link)
Сүлжээний инженер / CallPro: CallPro багтаа ур чадвартай, урам зоригтой сүлжээний инженер хайж байна гэсэн шүү. Системийн оновчтой гүйцэтгэл, аюулгүй байдал, найдвартай байдлыг хангаж ажиллах сонирхолтой хүмүүс анхаараарай. 👉 (Link)
Маркетингийн ахлах менежер / SCC: Маркетингийн чиглэлээр 4+ жил ажилласан, компани болон түүний бүтээгдэхүүний нэр хүндийг өсгөх, маркетингийн стратеги боловсруулж хэрэгжүүлэх нэгнийг хайж байна. 👉 (Link)
🎬 Кристофер Ноланы шинэ киног Universal Pictures хийнэ. (DigitalTrends)
♻️ Органик бодисоор хийсэн ногоон түлш гэж юу вэ? (MCKinsey)
🅿️ Google Maps болон Google Search ашиглан зогсоол олох боломжтой болжээ. (AndroidCentral)
🌱 Монгол дахь шинэ бизнесийн боломжуудыг нээх арга хэмжээ. (Yahoo!Finance)
Seeking impartial news? Meet 1440.
Every day, 3.5 million readers turn to 1440 for their factual news. We sift through 100+ sources to bring you a complete summary of politics, global events, business, and culture, all in a brief 5-minute email. Enjoy an impartial news experience.
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ч.Батцэрэн
Reply