- Lemon Press
- Posts
- !!️ Том асуудал: ТӨХК
!!️ Том асуудал: ТӨХК
Амттаны хэрүүл | Шинэ крипто од | Америк, Орос 2 яагаад байгаа юм?
POWERED BY
Morning! Энэ оны 6-р сард Улаанбаатар хот ₮500 тэрбумын бонд гаргасныг санаж байгаа биз дээ? Нэмээд 7.75%-ийн хүүтэй $500 саяын бондыг хаалттай байдлаар гаргаад байна. Энэ санхүүжилтийг 100% Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтад зарцуулна. Эргэн төлөлт нь 2027 он. Үр дүн л хүлээж сууя даа. ЭНД байгаа ярилцлагыг сайтар уншаарай. 🍋
*Нэг өдрийн өөрчлөлт
MNG: Ерөнхийлөгч У. Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхлээр нь хориг тавьж, алдагдалгүй төсөв батлах буюу төсвөөс ₮1.9 их наядыг танах шаардлага үүсэв.
RUS: Нарендра Моди Орост айлчилснаас хойш 4 сарын дараа Владимир Путин Энэтхэгт айлчлах гэж байна.
U.S: Америк Оросын хурцадмал байдал газар авч байгаа тул Киев дэх Элчин сайдын яамаа хаажээ.
‼️ Том асуудал: ТӨХК
Заа, Ерөнхийлөгч төсөвт хориг тавиад л “Эрдэнэс Монгол” нэгдлийн асуудал яригдаад л, ТӨХК-иуд нь алдагдалтай ажиллаад л түм түжигнэж, бум бужигнаж байна даа.
Тоймоо эхэлье: ТӨХК-иудын асуудал
ЗГ төрийн бүтээмжийн реформ хийнэ гээд байгаа. Гэхдээ “реформ” гэх сүртэй үгийг ашиглахаас өмнө төрийн албан хаагчид болон Төрийн өмчит компаниудад хэд хэдэн зайлшгүй шийдэх асуудал байна. Одоогоор бол 122 төрийн өмчит компани байгаагийн 43 нь ₮150 тэрбумын алдагдал хүлээгээд буй. Энэ дүнд орон нутгийн ТӨХК-иудын алдагдал ороогүй гэж бод. Үүний цаана удирдлагуудын үр дүнгийн урамшуулал мэтийн үр ашиггүй зарцуулалт, данхар бүтэц нуугдаж байгаа.
❓ Ямар данхар юм бэ? Нэмээд ТӨХК-иуд 2023 онд улсын төсвийн 75%-тай тэнцэхүйц хэмжээний зарлагатай ажилласан гэж байгаа. Арга ч үгүй биз дээ, нийт ажил эрхлэгчдийн 36.6% нь төрийн албан хаагч байхад. Уг нь бол дэлхийн улс орнууд энэ дүн дунджаар 20%-25% байдаг. Иймдээ ч бид энэ үзүүлэлтээрээ дэлхийд 9-д эрэмбэлэгдэж байна.
🫣 Дэлхий муулж байна: Дэлхийн банкны Монголын төрийн албаны тухай тайланд Монгол төрийн албаны шинэчлэл хийгээд ч бүтээмжтэй, мэргэшсэн, иргэдэд үйлчлэх чадвартай тогтолцоог бий болгож чадахгүй байна гэж дүгнэсэн. Нэмээд мянга мянган ажилтантай ч мэргэшсэн боловсон хүчний хангалт муу, улс төрийн нөлөөлөл ихтэй гэж шүүмжилсэн.
🤧 Шийдэлтэй ч шийдэхгүй: Үүнийг шийдэхийн тулд мэргэшсэн албан хаагчдын тогтолцоог сайжруулах, шилэн дансны ил тод байдлыг нэмэгдүүлэх, гүйцэтгэлийн үнэлгээний системийг оновчтой болгох шаардлагатай. Гэтэл бид энэ алхам руу мөлхсөөр л.
II хэсэг: Эрдэнэс Монгол
Цаашлаад, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт нүүрсний нөөцийн 22%, зэсийн нөөцийн 38%, жоншны нөөцийн 22%, төмрийн нөөцийн 15%-ийг эзэмшиж, экспортын орлогын 30%-ийг бүрдүүлж байгаа “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформ дэмжигдээд байна. Ингэснээр тус нэгдэл Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх дараагийн цогц шинэчлэлийг хийх юм. Энэ шинэчлэл, ажил хэрэг маш ил тод байх хэрэгтэй!
Эцэст нь… ТӨХК гэхээр хамгийн ил тод, хамгийн хариуцлагатай, үр ашигтай байх ёстой. Гэтэл манайд “ТӨР” гэсэн үг орсон ихэнх үйл ажиллагаа маш дампуу байна. Хамгийн их авлигатай, алдагдалтай, ёс суртахуунгүй нь төрийн өмчит компани л байх юм. Тэгсэн хэр нь төсөв нь ч цар хүрээ нь ч данхар.
🙄 Шинэ крипто од?
M44.MU: Marathon Digital Kaspa (KAS) хэмээх криптовалютыг олборлож эхэллээ. Өдгөө $4.3 тэрбумын зах зээлийн үнэлгээтэй болсон тус криптовалютын арилжааны хэмжээ сүүлийн үед эрчимтэй нэмэгдэж байгаа. Marathon Digital бол Биткойн (BTC)-ы томоохон олборлогчдын нэг хэдий ч ийн шинэ криптовалют олборлох болсон нь олны анхаарлыг татаж буй. Kaspa одоогоор Binance (BNB) болон Coinbase (COIN) дээр бүртгэгдээгүй хэдий ч 20 гаруй крипто бирж дээр бүртгэгдээд буй.
🍫 Амттаны хэрүүл
Хар шоколадны зах зээл энэ онд $70 тэрбумыг давахаар байгаа. Хар шоколад эрэлттэй байдаг гол шалтгаан нь эрүүл мэндэд тустай амттан гэх ондоошил нь. Гэтэл бидний эрүүл гэж итгэдэг хар шоколадны яг хэд нь цэвэр хар шоколад билээ?
🙄 FDA: ШУ-ны үндэслэлтэй баталгаагүй
Амттан үйлдвэрлэгчид тэр дундаа хар шоколад үйлдвэрлэгчид Америкийн хоол, хүнсний зохицуулах хороо (FDA)-ноос хар шоколадыг хүний эрүүл мэндэд тустай гэх баталгаа, мэдэгдэл гаргахыг байсхийгээд л хэд хэдэн судалгааг өргөдлийн хамт явуулдаг гэнэ. Гэсэн хэдий ч одоог болтол FDA-с хар шоколадыг бидний боддог шиг зүрхэнд сайн, стресс бууруулдаг гэж батлаагүй. Үндэслэл нь шинжлэх ухааны нотолгоо багатай гэх шалтгаан.
👀 Тухайлбал, 2018 онд Швейцарын шоколад үйлдвэрлэгч Barry Callebaut (BARN.SW) FDA-с өөрсдийн бүтээгдэхүүндээ "эрүүл мэндийн шаардлага хангасан" хэмээн батламжлахыг хүсжээ. FDA тус хүсэлтэд 4 жилийн дараа ШУ-ны үндэслэлтэй нотолгоо байхгүй хэмээн татгалзсан байдаг.
⚖️ Хар шоколад эрүүл мэндэд сайн. Гэхдээ юутай харьцуулахад?
Хар шоколаданд агуулагдах какаоны агууламж дунджаар 50%-90% байдаг тул мэдээж цагаан болон бусад шоколадыг бодоход арай дээр сонголт. Гэхдээ!
☝️ Ганцхан хар шоколад л ид шидтэй биш! Хар шоколадны хамгийн чухал орц нь какаонд агуулагдах флавонол буюу био идэвхт фенолын нэгдлүүдийн бүлэг. Энэ нь дан ганц какаоноос гадна жимс, ногоо, вино тэргүүтэй олон хүнсэнд агуулагддаг байна.
🏭 Харамсалтай нь үйлдвэрлэгч какаогоо хэрхэн бэлтгэж байгаагаас хамаараад хар шоколадны эрүүл мэндэд нэн шаардлагатай флавонолын хэмжээнд нөлөөлдөг төдийгүй 60% орчим нь алдагдах эрсдэлтэй байдаг аж.
Эцэст нь… Үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ хуруун чинээ давуу талыг уулын чинээ болгон маркетинг хийх нь элбэг. Уг кейс юунд ч хэт туйлшрахгүй байх хэрэгтэйн нэгээхэн жишээ юм шүү. Хар шоколад бусад чихэрлэг төрлийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад мэдээж эрүүл мэндэд тустай. Гэхдээ хар шоколад бол амттан. Супер хүнс биш гэдгийг санах хэрэгтэй шүү.
0.2%
Улаанбаатарын гол нэрийн 12 хүнсний барааны үнэ өмнөх сартай харьцуулахад өөрчлөлтгүй, харин өмнөх 7 хоногоос 0.2% өсжээ.
₮3,447
Үүнээс сонгинын үнэ хамгийн их буюу 4% өсөж 1 кг нь ₮3,447 болжээ.
-1.2%
Харин 1 кг гурилын үнэ 1.2% буурч ₮2,323 болсон байна.
🧱👷♂️ Барилгын төслийн бүх материалыг нэг дороос
Барилгын салбарынхан маань анхаарлаа нааш хандуулаарай. 📢
Номин Мишээл барилгын материалын их дэлгүүр барилгын төсөлд ашиглагдах бүх материалыг албан ёсны эрхтэйгээр худалдаалж байна.
✅ Чанарын баталгаа: Тэндээс Oppein, Grohe, Swiss Krono, Belwood doors, Bticino, Weber тэргүүтэй Ази-Европийн ТОП-50 гаруй брэндүүдийн тавилгаас эхлүүлээд багаж, шат, генератор хүртэлх 20 мянга гаруй нэр төрлийн барилгын материалыг олж болохоос гадна,
🏷️ Төлбөрийн уян хатан нөхцөл: Сонгосон бараагаа 90 хүртэлх хоногийн кредит, Номин бонус картын хөнгөлөлт эсвэл банкны болон бүх төрлийн зээлийн үйлчилгээ ашиглан бэлэн эсвэл бартер хэлбэрээр төлөөд авах боломжтой.
Сонирхуулахад, Номин Мишээл ХХК нь Монголын барилгын 50 компанийн 200 гаруй барилгын төслүүдэд 20 гаруй жил ханган нийлүүлэгчээр ажиллаж буй арвин туршлагатай гэнэ шүү.
📞 Холбогдох: 8988-8079
Golomt Capital
🍋 Golomt Capital Championship-2 уралдааны ТОП-10 оролцогчийн дундаж өгөөж 33 дахь 7 хоногт хуримтлагдсан дүнгээр 284.78% болж өнгөрсөн 7 хоногоос 85.89 нэгж хувиар өслөө. Харин ТОП-3 оролцогчийн өгөөж 760.387%-тай байсан бөгөөд Omodo 3 дахь 7 хоногтоо 842.54-тай тэргүүлж байна.
🍋 Xanadu Mines (XAM.TO) “Сант Толгой” төслөөр зэсийн өндөр агууламжтай байх боломжтой 4 шинэ бүс илрүүлжээ. Уг бүсүүд нь гадаргаас 100 метрийн гүнд 4 км талбайг хамрах төлөвтэй бөгөөд тус компани эхний ээлжид дараа жилийн эхний хагаст 3 км талбайд танилцуулга өрөмдлөг хийхээр төлөвлөж буй.
🍋 Монголын 2 их сургууль Миннесотагийн Их Сургуультай хамтран ажиллаж байна. Тодруулбал, тэд 2024 оны хичээлийн жилд Глобал Удирдагч Их Сургуультай олон улсын бизнесийн хамтарсан бакалаврын хөтөлбөр, харин ХААИС-тай хөдөө аж ахуй болон амьтан судлалын чиглэлээр хамтран ажиллаж буй. Энэ хүрээнд тус сургууль нь намрын семестрт ГУИС-иас оюутан солилцоогоор 2 оюутныг хүлээн аваад байна.
🍋 Энэтхэгийн 2 дахь баян эрхэм Гуатам Адани Энэтхэгийн $250 тэрбумын хахуул өгсөн хэрэгт холбогдлоо. Түүний Adani Group нарны эрчим хүч нийлүүлэх гэрээ байгуулахын тулд ЗГ-ын эрх бүхий албан тушаалтанд авлига өгсөн төдийгүй гэрээний хүрээнд $2 тэрбумын ашиг олсон гэгдэж буй. Улмаар Бруклины дүүргийн шүүх түүнтэй холбогдох 5 зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж байгаа аж.
⛏️🌲 Уул уурхай ба ойжилт
Уул уурхайн салбарын томоохон компаниуд сүүлийн жилүүдэд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх, ойжуулалтын төслүүд дээр онцгой анхаарал хандуулж байна.
🌱 Нөхөн сэргээлт & Нийгмийн хариуцлага
Тэдний онцгой анхаарлын цаана нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, олборлолтоос үүдэлтэй байгаль орчны нөлөөллийг бууруулах зорилго оршиж буй. Энэ утгаараа олборлолтын үйл ажиллагааны дараа эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийг хийхдээ ойжуулалтын ажлыг багтааж байгаа нь тухайн бүс нутгийн экосистемийг сэргээх, ургамал, амьтны амьдрах орчныг сайжруулахад чиглэгддэг.
✨ ТОП уурхайн ТОП жишээ
Түүнчлэн томоохон компаниуд зөвхөн уурхайн ойр орчимд ойжуулалт хийхээс гадна бүс нутгийн хэмжээнд ойжуулалтын томоохон төсөл хэрэгжүүлж, ойг хамгаалах технологи, нөү-хауг хөгжүүлж буй. Үүний тод жишээ нь Рио Тинто Монгол ХХК-ийн “Эрүүл ой” төсөл. 2022 онд уг төслийг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон бөгөөд өнгөрсөн 2 жилийн хугацаанд "Эрүүл ой” төслийн баг Монгол орны 300 мян.га ойн санд хөнөөлт шавжийн тоо толгойг бууруулах тэмцлийн ажлыг өрнүүлж нийт 1.1 тэрбум модыг авраад байна.
🌳 60/40: Түүнчлэн “Оюу толгой” ХХК л гэхэд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин 100 сая мод тарьж ургуулах амлалт өгсөн. Үүнээс нийт 63.5 сая модыг бодитоор тарьж ургуулан, харин 40 сая модтой дүйцэх хөрөнгө оруулалтыг ойжуулалтын ажлын бэлтгэл, боловсон хүчин, мод үржүүлэг, ойжуулалтын ажлын хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг түлхүү гүйцэтгэж буй.
💰 ₮1.5 тэрбумын дэмжлэг: Энэ утгаараа тэд энэ онд мод үржүүлгийн газруудыг дэмжих, хүчин чадлыг сайжруулахыг зорилгоор ₮1.5 тэрбумын үнийн дүн бүхий тоног төхөөрөмжүүдийг Ойн газарт хүлээлгэн өгсөн билээ.
Эцэс нь… Оюу толгой төсөл Монголын уул уурхайн салбарт үлгэр жишээ болж байгаагийн дээр ойжуулалт, нөхөн сэргээлт, хог хаягдлын дахин боловсруулалт дээр ч манлайлж байна. Гэснээс тэд цөлжилтийг бууруулах хүрээнд 4,000 га талбайд заг тариалахаар төлөвлөж байгаа гэсэн шүү.
🎓 Google Scholar-н тухай илүү ихийг мэдэж авах уу? (Blog.Google)
⚖️ Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталжээ. (ГБХНХЯ)
💡 Сөрөг хариу санал шүүмжийг хүлээж авахад тархиа сургах нь. (FastCompany)
💭 Шийдвэр гаргах чадвар Гүйцэтгэх захирал байхад хангалттай шалгуур уу? (McKinsey)
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ц.Цэлмэг
Reply