- Lemon Press
- Posts
- 🥀 Богино настай ЕС
🥀 Богино настай ЕС
$LEND-н ХЭХ-аас онцлох нь | ₮200 тэрбумын бонд | $HRD: Нэг өдрийн огцом уналт
POWERED BY
Өглөөний мэнд! Өнгөрсөн амралтын өдрүүдэд Үндэсний дээд лигийн 2025-2026 оны улирлын аваргын төлөө тоглох 2 баг тодорлоо. Эхний багаар Хаан Шонхорууд багийг 4-1 харьцаатай буулган авч, 15 дахь удаагаа финалд шалгарсан Хасын Хүлэгүүд баг тодорсон бол удаах багаар SG Apes багийг 4-3 харьцаатай хожиж, анх удаа аваргын төлөө тоглох Сэлэнгэ Бодонс баг нэрлэгджээ. Манайхан аль багийг нь дэмжиж байна? 🏆👀


*Нэг өдрийн өөрчлөлт.
UB: ДЦС-5-ын санхүүжилтэд шаардлагатай ₮200 тэрбумын үнийн дүнтэй, 200 мянган ширхэг, ₮1 саяын нэрлэсэн үнэтэй, жилийн 14%-ийн хүүтэй, 3 жилийн хугацаатай “Нийслэл бонд”-ын анхдагч зах зээлийн арилжаа 3 сарын 30-ны өдрөөс эхлэн 4-р сарын 3-ны өдрийн дуустал үргэлжилнэ.
MSE: Аймаг, нийслэл, олон улсын санхүүгийн байгууллагын бондын арилжааны журам өөрчлөгдөж, анхдагч зах зээлд арилжааны дүнгээс худалдсан талаас 0.0157%, худалдан авсан талаас 0.00875%, хоёрдогч зах зээлд худалдсан талаас шимтгэлгүй, худалдан авсан талаас 0.00875%-ийн шимтгэл авахаар болжээ.
GOV: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас Оросын 4 сарын 1-ний өдрөөс эхлэх бензиний экспортын хоригт Монгол орохгүй болохыг мэдээлэв.

🚨 Халуухан хавар үргэлжилсээр

Монголын улс төрийн халуурал дээд цэгтээ хүрлээ. УИХ-ын хаврын чуулган удаа дараа хуралдаж чадалгүй хэд хоносны эцэст Ерөнхий сайд Г.Занданшатар гэнэт ажлаа хүлээлгэн өгч, УИХ-ын дарга Н.Учрал түүний халааг авахаар тодроод байна.
🥀 Богино настай ЕС
Г.Занданшатар 2000 оноос хойших хамгийн богино хугацаанд ажилласан ЕС боллоо. Тэрээр өнгөрсөн оны 6 сарын 13-нд томилогдсоноос хойш ердөө 287 өдрийн дараа өөрийн хүсэлтээр огцров. Огцрох хүсэлтийг хэлэлцсэн чуулганы хуралдаанд нийт 74 гишүүн оролцсоны 54 нь огцрохыг дэмжсэн ба Г.Занданшатар үүсээд буй улс төрийн гацааг арилгахаар ажлаа хүлээлгэн өгч байгаагаа мэдэгдсэн.
🦦 Дараагийн амбиц: 2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас Г.Занданшатар нэр дэвших магадлал хамгийн өндөртэй байна. Ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгсөн нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн сонгуульд ялсан алхамтай тун төстэй. Үндсэндээ У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болохын өмнө 2021 оны эхээр Монголын түүхэнд анх удаа өөрийн хүсэлтээр огцрох өргөгдлөө өгсөн ЕС болж байсан билээ.
🗞️ Шинэ сайдын сураг
ЗГ-ын тэргүүн огцорсны дараахан МАН-ын Бага хурлаас Н.Учралыг ЕС-д нэр дэвшүүлэхээр шийдэв. Тус хурлаар МАН-ын Бага хурлын 597 гишүүнээс 421 нь оролцсон бөгөөд санал хураалтын үр дүнд 99.7%-ийн саналаар түүнийг Монголын 35 дахь ЕС-д нэр дэвшүүлсэн аж. Хэрэв 39 настай Н.Учрал нь ЕС-аар томилогдвол 1990 оноос хойших хамгийн залуу 2 дахь ЕС болно. Сонирхуулахад, манай хамгийн залуу ЕС-аар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 35 настайдаа сонгогдож байжээ.
Эцэст нь… Шинээр байгуулагдах ЗГ-ын сайд нар, дуулиант нүүрсний хэргийн асуудал, УБ хотын мега төслүүд гээд манай улс төрд халуухан хавар үргэлжилсээр байна. Саяхан Непал өмнө нь реппер байсан шинэ ЕС-тай болсон. Манайх ч гэсэн мөн адил реппер ЕС-тай болоход тун ойртлоо доо. 😅

🆙 Америк болон Монголын харилцааг хэрхэн дараагийн шатанд хүргэх вэ? (ThinkMongol)
🎮 Sony: Ирэх сараас дэлхий даяар PS5-н үнэ $100-$105-ын хооронд өснө. (CNBC)
♟️ Зүүн өмнөд хязгаарын Дорноговь аймаг бол манай стратегийн аймаг. (iKon)
🚀 Хүмүүс сансарт нисэж, хүүхэдтэй болно гэдэг бага зэрэг хүндрэлтэй. (Space)

🫨 $HRD: Нэг өдрийн огцом уналт
HRD: Өнгөрсөн Баасан гарагт Хүрд ХК-ийн нэгж хувьцааны үнэ 15% унаж ₮89,280 дээр хаагдлаа. Энэхүү уналтад компанийн ТУЗ-ийн 3 тогтоол нөлөөлсөн байх магадлалтай. Учир нь тус өдөр 3-р сарын 25-нд болж өнгөрсөн ТУЗ-ийн тогтоолууд олон нийтэд нээлттэй болжээ. Үүнд ТУЗ-ийн шинэ хараат бус гишүүний томилгоо, хуримтлагдсан ашгаас Хүрд Финанс ББСБ-ын дүрмийн санг ₮500 саяар нэмэгдүүлсэн шийдвэр, ЧД-т байрлах ₮100.7 саяын үнэ бүхий ашиглалтын шаардлага хангахгүй худалдаа үйлчилгээний зориулалттай 1 давхар барилгыг буулгах зөвшөөрөл багтсан аж.

✨ $LEND-н 9 дэх жил: Өсөлт + SME фокус

ЛэндМН ББСБ ХК (LEND) жил бүрийнхээ хамгийн чухал мөч болох Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа (ХЭХ) 9 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа. Тус компанийн 12.8 мянган жижиг хувьцаа эзэмшигчид анхаарлаа хандуулаарай. Юу болсныг харцгаая.
📍 Энэ удаагийн хурал өнгөрсөн Бямба гарагт Galleria Ulaanbaatar-т болж, компанийн 2025 оны гүйцэтгэлийг хэлэлцэж, 2026 оны чиглэлийг тодорхойлов.
📐 5 асуудал: Олон өсөлт
Энэ удаагийн ХЭХ-аар 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайлан, ТУЗ-ийн дүгнэлт, үйл ажиллагааны тайлан, ТУЗ-ийн гишүүдийн сонголт, 2026 оны төсөв гэсэн 5 асуудлыг хэлэлцэв.
🤑 Санхүү: 2025 он ЛэндМН-ийн хувьд өсөлтийн жил байлаа. Компанийн зээлийн багц 37% тэлж, хүүгийн орлого нь өссөнөөр цэвэр ашиг нь ₮40 тэрбумд хүрч дээд амжилт тогтоов.
☀️ Ногдол ашиг: Улмаар компани нийт ₮12.2 тэрбумыг буюу нэгж хувьцаанд ₮16.5-ийн ногдол ашиг олгохоор болсон. Энэ нь цэвэр ашгийн 30.4%-тай дүйж буй. Өгөөжийн хувьд 9.6% буюу дунджаас дээгүүр. Гэснээс $LEND-н хувьцаа эзэмшигчид ирэх сарын 3-нд НА-аа авах нь байна шүү.
📌 Бизнес рүү тэлнэ
Компани бичил жижиг, дунд бизнес (БЖДБ) рүү үйл ажиллагаагаа хүчтэй тэлж байна. 2025 онд зөвхөн LendMN апп-аар дамжуулан 133 мянган удаагийн зээлийн олголт хийж, нийт ₮439 тэрбумын санхүүжилтийг бизнесийн зээл олгожээ. Тэдний хөгжүүлсэн Flexi Business зээлийн бүтээгдэхүүн 10 мянга гаруй бизнесүүдийг санхүүжүүлээд байна.
⛓ Технологиор хүртээмжээ нэмнэ: Мөн зөвхөн зээл биш, бизнесийн борлуулалтыг дэмжих стратегийн хүрээнд LendDy BNPL үйлчилгээ хөгжүүлжээ. Энэ нь БЖДБ-үүдийн борлуулалтын саадыг арилгаж, орлогын урсгалыг идэвхжүүлэхэд чиглэж байна.
🧐 Энэ онд яаж ажиллах вэ?
Харж байгаачлан ЛэндМН-ийн хувьд зөвхөн зээл олгох бус, харилцагчийн бизнесийн мөчлөгийн бүх үе шатанд оролцох, өсөлтийг хамт бий болгох чиглэл рүү шилжиж байна. Энэ хүрээнд 2026 онд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж, бизнес эрхлэгчидтэй урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагааг бэхжүүлэхэд гол анхаарлаа хандуулах нь ээ.

Хүнсний салбарын акул Сүү ХК (SUU) 2025 онд малчид болон фермерүүдээс 31.2 сая литр сүү татан авч, салбартаа рекорд тогтоожээ. Үүнтэй холбоотой өнгөрсөн жилүүдийн амжилтыг сонирхъё.
📈 2021 он – 16.7 сая литр
📈 2022 он – 21.5 сая литр
📉 2023 он – 20.3 сая литр
📈 2024 он – 26.8 сая литр
📈 2025 он – 31.2 сая литр
Сонирхуулахад, Сүү ХК нь тус амжилтыг үзүүлэхдээ УБ хотоос 350 км радиуст байрлах 2.5 мянган малчин, фермертэй хамтран ажилласан аж. Харин энэ оны тухайд түүхий сүүний татан авалтыг 38 сая литрт хүргэх зорилтыг тавиад байна.

✈️ SkyTrip: Гадаадад ашиглах дата эрхтэй СИМ карт БЭЛЭГЛЭЕ!

Аялалд гарахад бичиг баримт, нислэг, интернэт гээд олон зүйлд санаа зовдог байсан үе өнгөрлөө. 20 жилийн туршлагатай One Mongolia Group-н хөгжүүлсэн SkyTrip апп таны аяллыг илүү хялбар, ухаалаг болгоно.
😱🤯 Яаж вэ?
Та SkyTrip апп-ийг татаад паспорт скан хийж мэдээллээ секундийн дотор бүртгүүлж, AI системээр хамгийн хямд нислэгийг олж, өөрт тохирсон төлбөрийн нөхцлөөр захиалгаа шийдэх боломжтой.
🎸📌 Бас болоогүй бэлэгтэй: Худалдан авалт бүрээс урамшууллын оноо цуглуулж, дараагийн аялалдаа ашиглах боломжтой.
🎁 Үнэгүй СИМ ав: SkyTrip апп нээлтийн урамшуулал болгож шинээр бүртгүүлсэн хэрэглэгч бүрт гадаадад ашиглах дата эрхтэй сим карт бэлэглэж байгаа юм байна шүү.
📲 Апп-аа яг одоо татаж, аяллаа ухаалгаар эхлүүлээрэй!


Giphy
🍋 Nestlé (NESN.SW)-н 413,793 ширхэг буюу 12 тн бүхий KitKat шоколад хулгайлагджээ. Өнгөрсөн долоо хоногт компанийн Итали дахь үйлдвэрээс Польш руу явж байсан, шинэ төрлийн KitKat шоколад ачсан машин замдаа сураггүй алга болсон байна. Компанийн зүгээс тус ачааны машин хаана алга болсныг мэдэгдээгүй бөгөөд энэхүү үйл явдлын улмаас удахгүй болох улаан өндөгний баярын үеэр Европын зах зээлд KitKat шоколадны хомсдол үүсэж болзошгүй нөхцөл байдал үүсжээ.
🍋 Бортээгийн ордод хөрөнгө оруулж, хамтрах ажиллах сонирхолтой дотоод, гадаадын 7 ААН материалаа ирүүллээ. Монголын ЗГ-т эдгээр ААН-үүд $500 саяас $1 тэрбумын урьдчилгаа төлбөрийн саналыг хүргүүлж, манай тал 51%-иас багагүй үр өгөөж хүртэх шаардлагыг хүлээн зөвшөөрчээ. Сонгон шалгаруулалтыг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг удирдаж, 700 болон түүнээс дээш оноо авсан 3 хүртэлх оролцогчийг хамтран ажиллах хэлэлцээрт урих аж.
🍋 Meta (META) хэрэглэгчийн аюулгүй байдлыг хамгаалж чадаагүй гэх 2 тусдаа шүүхийн хэрэгт ялагдав. Нью Мексикийн шүүх $META-г хэрэглэгчдийг аюулгүй байдлын талаар төөрөгдүүлж, хамгаалж чадаагүй гэж үзэн $375 саяын торгууль ногдуулсан бол Лос Анжелесийн шүүх $META болон YouTube-г залуу охины сэтгэцийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэж тогтоож, нийт $6 саяын нөхөн төлбөр олгохыг тушаажээ.
🍋 Монгол үүсгэн байгуулагчтай Medbrain компани Цахиурын хөндийгөөс хөрөнгө оруулалт татаж, AI шийдлээрээ НҮБ-ын шагнал хүртжээ. 2023 онд үүсгэн байгуулагдсан Medbrain стартап нь интернэтгүй орчинд ажиллах эрүүл мэндийн оношилгооны AI систем хөгжүүлж, Африкийн хөдөө тосгоноос эхлээд Монголын алслагдсан сумд ч ажиллах боломжтой технологийг бүтээсэн аж. Түүнчлэн, компанийн Испани хамтрагч нь Монголд нүүж ирснээр тус системийн гол инженерчлэлийг Монгол инженерүүд гүйцэтгэж байна.

Даваа: Олон улсын эмч нарын баярын өдөр тохиож байна.
Мягмар: NIKE (NKE) болон McCormick & Company (MKC) санхүүгээ танилцуулна.
Лхагва: Инээдмийн баяр тохиох тул хэн нэгэнд хууртах вий.
Пүрэв: Америкийн өнгөрсөн 2-р сарын гадаад худалдааны тэнцэл ил болно.
Баасан: “Good Friday” тул Христийн шашин давамгайлсан орнууд нийтээрээ амарна.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply