🚘 1 машин = ₮27.9 сая

Виз ба сошиал медиа түүх | $HSX: Зардлаа 2.6X танав | Газрын тосны огцом өсөлт

POWERED BY

Hey! Хорвоо дэлхийн бүхий л уран бүтээлийн дүрүүдийг “Floor796” гэх төсөл дээрээс харах боломжтойг мэдэх үү? Энэхүү төсөлд хүүхэлдэйн кино, телевизийн цуврал, тоглоом, анимэ, мийм зэрэг олон төрлийн контентын дүрүүд багтсан бөгөөд шинэ дүрүүд гарах бүрд нэмэлт өрөө үүсгэдэг аж. За тэгээд уг төсөлтэй танилцахыг хүсвэл ЭНД дараарай. 🗺️👾 

*Нэг өдрийн өөрчлөлт.

NSO: Өнгөрсөн сард инфляц улсын хэмжээнд 6.5%-тай гарсан нь 2025 оны мөн үеэс 3.1 нэгж хувиар буурсан үзүүлэлт боллоо

MNG: 2026 оны эхний 2 сарын дүнгээр гадаад худалдааны тэнцэл 2025 оны мөн үеэс 5 дахин өсөж $1.47 тэрбумд хүрчээ.

OIL: Иран Америкийн дайнтай холбоотой газрын тосны үнэ 1 баррель нь 2022 оноос хойш анх удаа $110-ыг давав.

UB: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж буй ДЦС-V-н газар шорооны ажлыг ирэх 4-р сараас эхлүүлнэ.

🇲🇳 Таксин цоохор машин нь ээ хө

Он гарснаас хойш шинэ машин худалдаж авсан хүн байна уу? Энэ оны эхний 2 сард нийт 12.2 мянган суудлын автомашин импортоор орж иржээ.

📌 1 машин = ₮27.9 сая

2016 оноос хойш Монгол Улс нийт 680.8 мянган суудлын автомашиныг $5.3 тэрбумаар импортолсон. Энэ нь 2025 оны 7-р сарын байдлаарх улсын нийт гадаад валютын хэмжээтэй дүйх дүн гэхээр маш их валют гадагшаа урсгасан нь харагдана. Мөн 1 автомашиныг ойролцоогоор ₮27.9 саяар импортолсон байгаа юм. 

  • 🚘 Олон мянган машаан: Импортолсон автомашины тооны өсөлтийг харвал 2016 оноос хойш жилд дунджаар 13.4% өссөн байна. Тэр дундаа 2024 онд 123.1 мянган автомашин оруулж ирсэн нь түүхэн дээд дүн байв. Өнгөрсөн онд энэ тоо 27% буурсан ч бусад жилүүдээс өндөр хэвээр байж. Өөрөөр хэлбэл тус онуудад ердийн үеийнхээс 2-3 дахин их автомашин орж иржээ.

  • 💥 Энэ жилийн онцлог: Харин энэ он гарснаас хойш 12.2 мянган суудлын автомашин импортолсон нь 2025 оныхоос 2.2 дахин буурсан үзүүлэлт. Гэхдээ 2021 оныхоос даруй 1.4 дахин өндөр байгаа нь 2024-2025 оны автомашины импортын “хэт өсөлтийн” дараах зах зээлийн хэвийн түвшин гэж хэлж болохоор байна.

💭🤔 Бодлогын нөлөө байна уу?

2024 оны 12-р сард НИТХ-аас ирэх оны 1 сарын 1-нээс нийслэл дэх автомашины татварыг 2-3 дахин, замын татварыг 5 дахин нэмэх шийдвэр гаргасан. 2025 оны импортын бууралт үүнтэй холбоотой байж болох юм. Гэхдээ яг үр дүнтэй байсан эсэхийг цаашдын урт хугацааны дата л харуулах биз ээ. Мэдээж автомашины импортод татвараас гадна ₮-ийн ханш, зээлийн нөхцөл, Япон болон Солонгосын автомашины нийлүүлэлт, хотын түгжрэл, зогсоол гээд олон хүчин зүйл нөлөөтэй.

Эцэст нь… 1925 онд 7 ачааны автомашинтай байсан нийслэлд маань өдгөө 600 мянга орчим автомашин сүлэлдэн түгжирч байна. Дүүжин тээвэр, метро, трамвай нь ажиллаад эхлэхээр суудлын автомашины импорт улам буурч, нийтийн тээврээрээ түгжрэхгүй сүнгэнэнэ гэж найдъя даа. 🤪🧘

  • 🧘 Ном унших нь тархинд төдийгүй бие махбодод бүхэлд нь сайнаар нөлөөлдөг... (INC)

  • 🚌 Чингис хаан нисэх буудал руу үйлчилж буй нийтийн тээврийн чиглэлүүд. (Gogo)

  • 💎 Google-н AI судлаач асны том амбиц Токиод. (TheJapanTimes)

  • 🎬 Кино урлагийн сангаас ₮157.8 саяын санхүүжилт татсан уран бүтээл. (Eagle)

📉 $HSX: Зардлаа 2.6X танав

HSX: Худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Хишиг-Уул ХК 2025 онд ерөнхий ба удирдлагын зардлаа 2024 оны мөн үеэс 2.6 дахин танаж ₮155.6 саяд хүргэжээ. Тухайлбал, компанийн борлуулалтын орлого мөн үеэс 30.4% буурч ₮1 тэрбумд хүрсэн ч хүнтэй холбоотой зардлаа танасан нь цэвэр ашгийн хэмжээг 2024 оны түвшинд хадгалахад голлох нөлөө үзүүлсэн аж. Үүний үр дүнд $HSX 2025 онд ₮64.1 саяын цэвэр ашигтай ажиллаад байна. Сонирхуулахад, компанийн нэгж хувьцааны үнэ сүүлийн нэг жилд 93.2% өсөж сүүлийн арилжаагаар буюу 2025 оны 11 сарын 7-нд ₮8,500 дээр хаагджээ.

🇺🇸 Жуулчлал унах уу, эс унах уу?

Эрх чөлөөний орон гэдгээрээ дэлхийд танигдсан Америкийн хэрэгжүүлэх гэж буй виз чөлөөлөх хөтөлбөрийн хүрээнд Америкийн виз олгоход сошиал медиагийн түүхийг нь шалгахаар болоод байна. Үүнийг дан ганц аялагчид бус салбарынхан ч дурамжхан хүлээж авах болжээ.

🤔 Ундууцах шалтгаан

Өнгөрсөн оны 12-р сард Ерөнхийлөгч Доналд Трампийн терроризм, аюулгүй байдлын заналхийллээс хамгаалах захирамжийн хүрээнд жуулчдын виз олголтод сошиал медиагийн сүүлийн 5 жилийн түүхийг шалгах төcлийг боловсруулж эхэлсэн. Дэлхийн аялал жуулчлалын зөвлөл (WTTC)-ийн судалгаагаар, аялагчдын 1/3 нь уг өөрчлөлт хэрэгжвэл Америкийг зорчих магадлал нь буурна хэмээн хариулжээ. 

  • 🔻 Эдийн засагт халтай: Тус шийдвэр батлагдвал Америкийг зорих жуулчдын тоог 4.7 саяар буурах эрсдэлтэй бөгөөд аялал жуулчлалын салбарын орлого $15.7 тэрбумаар ашгих аж. Мөн салбарын 157 мянга хүртэлх ажлын байр хумигдаж болзошгүй байна. Энэ нь Америкийн нэг улиралд шинээр бий болдог ажлын байрны тоотой тэнцэх дүн юм.

  • 🗓️ Шийдэх хугацаа: Энэхүү төсөл нь процессын хувьд одоогоор олон нийтийн санал авах шат дуусаж, дүн шинжилгээний үедээ явж байна. Түүнчлэн, шинэ дүрмийн хувьд визгүй зорчдог ESTA орнууд буюу Европ, Япон, Солонгос зэрэг орнуудын жуулчдад нөлөөлөх аж.

🇲🇳 Тэгвэл манайх яах билээ?

Монголоос Америк руу виз мэдүүлэхэд (DS-160) анкетыг бөглөх шаардлагатай ба 2019 оны шинэчлэгдсэн журмаар сүүлийн 5 жил ашигласан сошиал медиагийн хаягаа оруулах шаардлагатай болсон. Нэг ёсондоо Америкийн виз авахад биднийг аль дээрээс л хянадаг байсан аж. Гэснээс, Америк руу зорчих жуулчдын тоо жил бүрийн зун оргилдоо хүрдэг. Гол шалтгаан нь оюутнуудын зуны амралтаараа ажиллах аялах хөтөлбөртэй холбоотой ба 2025 онд сард дунджаар 1.5 мянган аялагч Америк руу зорчсон бол 5 болон 6-р саруудад энэ тоо 2.2 мянгад хүрчээ.

Цаашид… Одоогийн Америкийн виз, цагаачлалын хатуу бодлого нь тэдний эрх чөлөөний орон гэх статусыг түлхэн унагаж болзошгүй байна. Даарин дээр нь давс гэгчээр ирэх зун болох Хойд Америкт болох хөлбөмбөгийн ДАШТ-д Ираныг оролцуулахгүй байх магадал ч тун өндөр байна даа. 😬

Гэснээс дэлхийн тэнхлэгээ эргэх хурд өөрчлөгдөж байгаа гэж дуулсан уу? Гэхдээ хурдсаж биш удааширч… 👀

Giphy

  • 🌐 Тодруулбал, дэлхийн тэнхлэгээ эргэх хурд аажмаар удааширч байгаа бөгөөд үүний үр дүнд нэг өдөр дунджаар зуу жилд ойролцоогоор 1.8 секундээр уртсаж байгаа аж. 600 сая жилийн өмнө нэг өдөр 21 цаг үргэлжилдэг байсан гэнэ. ⌛

💱 SendMN Солонгос, Европт 

Солонгос, ЕХ-ны орнуудад суугаа лимонууд маань мөнгөн гуйвуулгаа хэрхэн шийдэж байна даа? Энэ тал дээр маш хялбар шийдэл байна. 👀

📢 170 гаруй оронд үйлчилгээгээ нэвтрүүлсэн SendMN Солонгос, ЕХ-ны орнуудын төлбөрийн системд бүрэн холбогджээ

  • 📲 Монгол апп: Ийнхүү тэдгээр бус нутаг дахь Монголчууд SendMN апп-ийг ашиглан Монгол дахь бүх банкны данс руу аюулгүй, хялбар, өртөг багатай нөхцөлөөр мөнгөн гуйвуулга хийх боломжтой болж байна.

  • 📍 Нэг дор: Ингэхдээ SendMN апп-ийг ашиглан мөнгө илгээх, болон татах боломжтой буюу мөнгөн гуйвуулга хийхдээ олон апп ашиглах шаардлагагүй болжээ. Мөн гүйлгээний төлөвөө хянах, нийт шилжүүлгийн тоо, дүнг он сараар харах боломжтой гэдгээрээ онцлог.

За тэгээд SendMN апп-аа татаад өөрийн амьдарч буй улсад боломжтой шилжүүлгийн сонголтуудыг шалгаж мөнгөн гуйвуулгаа хялбараар хийгээрэй.

Coinbase

🍋 Kalshi, Polymarket тус бүр $20 тэрбумын зах зээлийн үнэлгээтэй болохоор зорьж байна. Одоогоор тэдний үнэлгээ тус бүр зорилтот үнэлгээнээс 2 дахин бага байгаа бөгөөд боломжит хөрөнгө оруулагчдаас санхүүжилт татахаар хэлэлцэж байгаа аж. Нөгөө талд Америкийн Конгресс тус компаниудыг дотоод мэдээлэл ашиглан Иран-Израйлын мөргөлдөөнд бооцоо үүсгэсэн хэмээн үзэж, дайны сэдэвтэй бооцоо үүсгэхийг хориглосон хууль санаачилжээ.

🍋 НЗДТГ, Poma групп Дүүжин замын тээвэр төслийн нэмэлт гэрээг үзэглэв. Гэрээний хүрээнд Poma групп Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноос хойш 3 жилийн хугацаанд ашиглалт, засвар үйлчилгээг бүрэн хариуцаж, сэлбэг хэрэгслээр хангаж, аюулгүй байдалд зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх аж. Гэснээс Дүүжин замын тээвэр энэ оны сүүлээр ашиглалтанд орно гээд байгаа.

🍋 Өмнөд Солонгос шатахууны үнийн дээд хязгаар тогтоох тогтолцоог яаралтай нэвтрүүлнэ.  Энэ нь тус улсын сүүлийн 30 жилийн хугацаанд анх удаа хэрэгжүүлж буй бодлого бөгөөд энэ хүрээнд дотоодын шатахууны үнийг нэгэн зэрэг тогтоох боломжгүй бол бүс болон шатахууны төрлөөр үнийн дээд хязгаарыг яаралтай тогтоохоор болжээ. Ойрх Дорнодын мөргөлдөөн хурцадсанаас хойш тус улсын дотоод дахь шатахууны үнэ ойролцоогоор 12% өсөөд байна.

🍋 УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Хуулийн төсөлд УИХ-ын гишүүн УИХ-ын ээлжит чуулганы хуралдааны 70%-иас доошгүй хувьд хүрэлцэн ирж, санал хураалтад биечлэн оролцсон байх шаардлагатай гэж тусгасан байна. Мөн улс төрийн намаас жагсаалтаар сонгогдсон гишүүдэд тавих хяналтыг сайжруулах, хариуцлагыг нэмэгдүүлэхтэй холбоотой зохицуулалтыг тусгасан гэнэ.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй 
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.