• Lemon Press
  • Posts
  • 🥷 Цахилгаан үйлдвэрлэх татар ажиллагаа

🥷 Цахилгаан үйлдвэрлэх татар ажиллагаа

Тайванийн томролт | SoftBank-н түүхэн дээд цэг | Ferrari-н анхны EV

POWERED BY

Өглөөний мэнд! Хан-Уулын оршин суугчид "Халуун усгүй амьдрал" шоуны ээлжээ Драгон, 5 шар, Ханын материал, Баянхошуу орчмынхонд өгөх нь ээ. 8 сарын 25 хүртэл нийслэлээрээ данхтай усны марафонд хүчээ үзэх нь дээ. Одоо тэгээд тавилан юм даа, Жавхлан минь. Плиткээ залга, данхаа тавь! 🧊🚿

UB: Ерөнхий сайд Н.Учрал нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Бяруузанын Пүрэвдагвыг батламжилжээ.

MDIC: Монгол Даатгал ХК (MDIC) санхүүгийн чадавхаа бэхжүүлэх, мөнгөн урсгалыг тогтворжуулах зорилгоор өөрийн өмчлөлийн үл хөдлөхөө ₮12 тэрбумаар худалдана.  

POL: Чуулганы хуралдаан, танхимын зохион байгуулалтыг гишүүдийн мэтгэлцээн, хууль тогтоох болон хяналт тавих үйл ажиллагаанд зориулахаар тусгасан УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй.

🥷 Цахилгаан үйлдвэрлэх татар ажиллагаа

Эрчим хүчний яам 5 байршилд нийт 220 МВт-ын нарны цахилгаан станц (НЦС) ашиглалтад оруулна гээд байгаа. Хэрэв амжилттай болбол ямар өөрчлөлт гарах вэ? 

⚡️ Хүчин чадал = Одоогийн үйлдвэрлэл х 2.2

Монгол орны нарны тусгалын эрчим болон Төвийн бүсийн нарны станцуудын дундаж хүчин чадал ашиглалтын коэффициентыг дунджаар 17.5% гэж тооцвол 220 МВт хүчин чадалтай станцууд жилд үйлдвэрлэх цэвэр цахилгаан эрчим хүч дунджаар 350 сая кВт.ц байх боломжтой аж. 

  • 💭 Төсөөлөл: Тэгвэл өнгөрсөн онд улсын хэмжээнд нарны эх үүсвэрээс 288.7 сая кВт.ц цахилгаан гарган авсан гэхээр шинэ станцууд 350 сая кВт.ц-ыг нэмж нийлүүлснээр нарны эрчим хүчний жилийн үйлдвэрлэл 638.7 сая кВт.ц болж 2.2 дахин өсөх нь. 

  • ☀️ Сэргээгдэх эрчим хүчний сэргэлт: Үүнээс гадна 2025 оны байдлаар дотоодын нийт үйлдвэрлэлийн дөнгөж 8.8%-ийг ногоон эрчим хүч бүрдүүлж. Шинэ НЦС-ууд нэмэгдсэнээр энэ тоо 3.6 нэгж хувиар нэмэгдэж болох юм. Мөн импортын хамаарлыг багасгах, дулааны цахилгаан станцуудын ачааллыг хөнгөлөх зэрэг давуу талтай. 

‼ Гэхдээ, гэхдээ…  

Салбарын яам НЦС-аас гадна 135 МВт/440 МВт.ц хүчин чадал бүхий батарей хуримтлуурын системийн төслүүдийг хэрэгжүүлэхээр өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зарласан. Үүнд дотоодын 54 компани, гадаадын 29 компани, 31 консорциум санал ирүүлсэн гэнэ.

  • 📌 Төсөлд 114 этгээд өрсөлдсөн нь түүхэн идэвх боловч 3 том сорилт байна. 1. Хятадын технологи, хөрөнгө оруулалтын хэт төвлөрөл. 2. Дотоодын 54 компанийн бодит чадавх, цүнхний компанийн эрсдэл. 3. Төрийн төлбөр гүйцэтгэх чадвар, урт хугацааны худалдан авах гэрээний баталгаа.

Эцэст нь… Батарей хуримтлуур, ногоон эрчим хүчний төслийг дэмжих нь зөв. Гэхдээ хэдэн зуун сая $-ын энэ мега төслийг цүнхний компани биш, бодит чадамжтай нь хэрэгжүүлэх ёстой. Авлигагүй, шударга сонгон шалгаруулалт болон цаг хугацаандаа ашиглалтад орох бодит үр дүн л хэрэгтэй байна.

  • 😥 Монгол маягийн вандализмийн хохирогч нь Улаанбаатар хот боллоо. (eagle.mn)

  • 🚧 Хяналтгүй хөнгөлөлттэй зээлүүд бизнесийн халамж болж байна. (Business.mn

  • 🍿 Танилц: Global Box Office-н ТОП-10. (Deadline)

  • 🇲🇳 Улаанбаатар хотод PGL-н CS2-н тэмцээн зохион байгуулахаар судалж эхэлжээ. (Asgam)

📈 SoftBank-н түүхэн дээд цэг

9984.T: Өчигдрийн Японы хөрөнгийн биржийн арилжаагаар SoftBank-н нэгж хувьцааны үнэ огцом 10.9% өсөж ¥7,841-д хүрснээр түүхэн дээд түвшиндээ очжээ. Тус өсөлт нь 5 сарын 20-ноос эхлэн үргэлжилсэн бөгөөд тухайн өдөр тэдний хувь эзэмшдэг OpenAI болон SB Energy IPO хийхээ мэдэгдсэн аж. Сонирхуулахад, компани удахгүй 35 жилийн хугацаатай бонд гаргаж, $1.6 тэрбумыг татан төвлөрүүлэхээ мэдэгджээ. Энэ бүхэнтэй холбоотой компанийн зах зээлийн үнэлгээ $280.8 тэрбумд хүрээд байна. 

📊 ТОП-5 шинэчлэгдлээ

Дэлхийн хамгийн том чип үйлдвэрлэгчдийн нэг TSMC (2330.TW)-г Тайванийн компани гэдгийг мэдэхгүй хүн ховор билээ. Тэгсэн TSMC-н хувьцааны тасралтгүй өсөлт Тайванийн хөрөнгийн зах зээлийг дэлхийн ТОП-5-д бичигдэхэд хүргэжээ. За тэгээд юу болсныг харцгаая.

🇹🇼 Тайванийн томролт

Одоогоос бараг л сарын өмнө Тайванийн хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ $4.14 их наядад хүрч, Их Британийн $4.09 их наядын үнэлгээг ардаа орхисноор дэлхийд 7-д эрэмбэлэгдэж байв. Харин өчигдрийн арилжаагаар Тайванийн зах зээлийн үнэлгээ нь $4.95 их наядад хүрснээр дэлхийд 5-т буюу Энэтхэгийн зах зээлийг анх удаа гүйцэж түрүүлээд байна. 

  • ⭐️ Онцгой өсөлт: Сонирхолтой нь Тайванийн хөрөнгийн зах зээлийн 42%-ийг $2330.TW нь дангаараа бүрдүүлдэг бөгөөд 2026 он гарснаас хойш компанийн нэгж хувьцааны үнэ 47% өсөж NT$2,270-т хүрээд байна.

  • 💎 TSMC-н давуу: Энэхүү өсөлт нь AI-н эрэлтээс улбаатай. Тухайлбал, технологийн аваргууд болох Nvidia (NVDA) болон Apple (AAPL) нь TSMC-н чипийг үйл ажиллагаандаа ашигладаг бөгөөд технологийн аваргууд нийтдээ энэ онд AI-н дэд бүтцэд $650 тэрбум гаруй зарцуулахаар төлөвлөөд байна

🔎 Санхүүг нь ухвал

Энэ оны I улиралд компанийн орлого өмнөх оны мөн үеэс 35% нэмэгдэж $35.9 тэрбумд хүрчээ. Ингэснээр цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 58.8% өсөж $18.1 тэрбум болсон нь шинжээчдийн таамгийг эвдсэн үйл явдал байв. Мөн тайлант хугацаанд $11.1 тэрбумын хөрөнгө оруулалтыг технологийг сайжруулалтад зарцуулсан байна. 

Эцэст нь… Хөрөнгийн зах зээлийн үнэлгээгээр Ази тивийн орнууд дэлхийн ТОП-10 улсын 6-г бүрдүүлэх болжээ. Үүнээс харахад Галзуу баян Азиуд гэдэг шиг л том хөрөнгийн зах зээлтэй Азиуд болсон байна шүү. 

💭 Сонсоно, цуглуулна, түгээнэ

Өчигдрийн УИХ-ын ТББХ-ны хуралдаанаар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байна гэдэг заалт Үндсэн хууль зөрчсөн болохыг гишүүд хүлээн зөвшөөрчээ. Манай лимонууд энэ талаар юу гэж бодож байна?

Login or Subscribe to participate in polls.

🌍💚🎵 Монголын анхны НОГООН хөгжмийн наадам айсуй!

Зуны налгар өдрүүдийг хөгжмийн хэмнэл, гайхалтай эрч хүчгүйгээр төсөөлшгүй. Тэгвэл энэ жилийн хамгийн өвөрмөц, байгальд ээлтэй шийдэл бүхий “Green Stage Music Festival” ирэх 6 сарын 13-нд Төв цэнгэлдэх хүрээлэнг доргиоход бэлэн болжээ!

Таныг юу хүлээж байна вэ?

  • 4 өөр өнгө төрх, 35+ артист: Наадам маань CHILL, ICONIC, LIVE, GREEN гэсэн 4 өөр тайзнаас бүрдэж, рок поп, хип хопоос эхлээд этно урсгал хүртэлх бүхий л хөгжмийн хэмнэлийг нэг дор цогцлооно.

  • Амьд хөгжмийн гайхамшиг: Сэтгэлд хоногшсон уран бүтээлүүдээрээ үзэгчдийг байлдан дагуулдаг Choijoo, Delkhii, A-Sound Temuulen, The Compass, Starfish, Becca & Band зэрэг шилдэг артистууд нэгэн тайзнаа цуглана. Харин дараагийн ICONIC тайзны гэнэтийн бэлгүүд хэн байхыг тааж ядан хүлээх л үлдлээ.

🎫 Тасалбарыг хэрхэн авах вэ?

  1. Digi Pay апп-ийн "Бэлэг" цэс рүү орно.

  2. Дансандаа цуглуулсан 3,500 Digi оноогоороо тасалбараа шууд идэвхжүүлж авна.

🔥 Боломж үргэлж бий: Хэрэв таны Digi оноо 3,500 хүрэхгүй бол шилжүүлэг хийх бүрдээ 100 оноо, бэлэг илгээх бүрд 100 оноо, найзаа уриад 500 оноо гэх мэтээр цуглуулаарай. Digi Pay апп-аа татаагүй бол ЭНД дарж татах боломжтой шүү.

The New York Times

🍋 Ferrari (RACE.MI) $640,000-ын үнэтэй, анхны бүрэн цахилгаан автомашинаа танилцууллаа. Уг хүлгийн өвөрмөц өнгө төрхийг Apple (AAPL) компанийн ахлах дизайнер асан Жони Айвын LoveFrom студи хамтран бүтээсэн байна. Энэхүү супер хүлэг нь шилэн бүрхүүлтэй өвөрмөц экстерьер, чамин хийцээрээ онцлог болжээ. Сонирхуулахад, Ferrari-н хувьцаа Миланы хөрөнгийн биржид бүртгэлтэй бөгөөд үнэ нь сүүлийн 12 сарын хугацаанд 31% буураад байгаа аж.

🍋 Өнгөрсөн онд эрчим хүчний компаниуд нийт ₮184.7 тэрбумын алдагдалтай ажиллажээ. Энэ нь сүүлийн 3 жил дэх хамгийн өндөр алдагдал бөгөөд  жилийн өмнөхөөсөө 61 дахин өссөн дүн. Үүнд 2024 онд ашигтай ажиллаж байсан Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ болон Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК зэргүүд нийтдээ ₮169.8 тэрбумын алдагдал хүлээсэн нь хамгийн том нөлөө үзүүлэв.

🍋 Казахстан Улс Хятадын Sichuan Yinhe Chemical компаниас $500 саяын хөрөнгө оруулалт татахаар болжээ. Энэхүү хөрөнгөөр Актюбинск мужид хром боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөсөн байна. Тус үйлдвэр ашиглалтад орсноор орон нутагт шинээр 600 гаруй ажлын байр бий болох аж.

🍋 Ашигт малтмалын хуулийн төслөөр лицензийн хугацааг 6 жил болгон богиносгож, хууль бус олборлолт, татвараас зайлсхийхийг таслан зогсоохоор тусгав. Мөн чухал эрдсийн бодлогыг тодорхойлж, орон нутгийн сангийн хуваарилалт болон зэсийн нөөц ашигласны төлбөрийн хувийг шинэчилжээ. Уг өөрчлөлтийн гол санаа нь лицензийн наймааг хааж, баялгийн өгөөжийг иргэд, орон нутагт илүү хүртээмжтэй болгоход чиглэсэн гэнэ.  

🍋 Америкийн Худалдааны яамнаас квант тооцооллын салбарт улсынхаа тэргүүлэх байр суурийг бэхжүүлэх зорилгоор 9 компанитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд тус салбарын хөгжлийг хурдасгахад зориулж нийт $2 тэрбумын санхүүжилт олгохоор шийдвэрлэжээ. Уг хөрөнгө оруулалт нь Америкийн технологийн давуу талыг баталгаажуулах стратегийн ач холбогдолтой. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй 
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.