• Lemon Press
  • Posts
  • 🇻🇳 Монголын МАА-г аварна

🇻🇳 Монголын МАА-г аварна

Банкнуудын санхүүжилт өслөө | Үл хөдлөх ба Buy-to-Let | ТоС Форум

POWERED BY

Hey! Манай Lemonade in Korea цувралын шинэ дугаар цацагдсан шүү. К-поп оддын ард бүжиглэдэг Монгол залуу З.Чингүүн буюу Yamakasi оролцсон байгаа. Гэснээс маргааш Улс тунхагласны баярын өдрөө тэмдэглээд Лхагва гарагт шинэ товхимлоор уулзацгаая. 🍋

*Нэг өдрийн өөрчлөлт

MSE: МХБ (MSE) "Монгол хувьцаа ҮЦК" ХХК-ийн гишүүнчлэлийн эрхийг сэргээлээ.

POL: Ирэх оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Төсвийн байнгын хороо болон УИХ хүлээж авлаа

UB: Нийслэлийн 2025 оны төсөв болон Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай зэрэг тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

OTC: Өнгөрсөн 7 хоногт биржийн бус зах зээлд ₮86.5 тэрбумын болон $40.3 мянган арилжаа хийгдэв. Үүнээс анхдагч зах зээлд ₮41.1 тэрбумын арилжаа хийгджээ.

🏠 Үл хөдлөх ба Buy-to-Let 

Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт сонирхдог хүмүүс байна уу? Buy-to-Let (BTL) хөрөнгө оруулалтын онцлогийг тайлбарлая. 

  • 🔍 Buy-to-Let: Үл хөдлөх хөрөнгө худалдан авч, түрээслэх зорилгоор ашиглахыг “Buy-to-Let” гэж хэлдэг. Өөрөөр бол үл хөдлөх хөрөнгө худалдан аваад, түүнийгээ бусдад түрээслүүлэн, тогтмол орлого олох боломжийг хэлж буй. 

📌 Шинэ трэнд 

Үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулснаар өмчилж авсан цагаасаа түрээсийн орлого олох боломжтой байдаг. Ихэнх хүмүүс түрээслэх зорилгоор ашиглах буюу Buy-to-Let үл хөдлөхөө зээлээр авдаг аж. Яагаад гэхээр, 

  • 💰 Тогтмол түрээсийн орлого: Хэрэв зах зээлийн судалгаагаа зөв хийсэн тохиолдолд Buy-to-Let үл хөдлөхөөс сар бүр тогтмол орлого олох боломжтой. Жишээ нь Сүхбаатар дүүрэгт А зэрэглэлийн оффис худалдан аваад түрээслүүлбэл 1 жилд олох орлого нь худалдан авсан дүнгийн 9%-тай тэнцэхүйц байгаа юм. Ингэснээр ойролцоогоор 10 жилийн дотор түрээсийн орлогоороо худалдан авсан зардлаа бүрэн нөхөх нь. 

  • 💭 Боломж: Түүнчлэн өмчилсөн үл хөдлөхөө барьцаалан эх үүсвэр татаж дараагийн хөрөнгө оруулалтаа шийдэх боломжтой. Тухайн үл хөдлөхийн зах зээлийн үнэлгээ ₮500 сая, барьцаалах хувь нь 70% гэвэл ₮350 саяын эх үүсвэр бүрдэнэ. Гэхдээ энэ тохиолдлын жилийн хүү 15% гэвэл сарын эргэн төлөлт нь ₮4.4 сая болох тул эргэн төлөлтийн ачааллаа тооцоолох нь зүй. 

🤔 Юунаас эхлэх вэ? 

Buy-To-Let хөрөнгө оруулалтыг эхлүүлэхийн тулд эрэлттэй байршил, түрээсийн дундаж үнэ, түрээслэгчдийн хэрэгцээ зэрэг зах зээлийн судалгаа хийх нь чухал. Мөн санхүүгийн төлөвлөгөө гаргаж хөрөнгө оруулалтын өгөөжийг тооцоолж, хууль, эрх зүйн шаардлагыг мэдэх, мэргэжлийн зөвлөгөө авах шаардлага ч үүснэ. 

  • Монгол дахь боломжууд: Монголд үл хөдлөх хөрөнгийн Buy-to-Let бүтээгдэхүүн хөгжиж эхэлж буй. Инвескор Проперти ХХК л гэхэд орон сууц болон төслийн талбайг ирэх сарын 20-ныг дуустал тусгай нөхцөлөөр худалдан авах болон хөрөнгө оруулах боломжийг санал болгосон байна билээ. Энэ санал нь жилийн 19%-иас дээш өгөөжтэй, хөрөнгийн болон ашиглалтын менежменттэй гэдгээрээ давуу. 

Эцэст нь… Зах зээл хөгжихийн хэрээр төрөл бүрийн өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын боломжууд нэмэгдэж байна даа. Гол нь сайн судалж, тооцоолж шийдвэрээ гаргах нь л чухал. 

Банкнуудын санхүүжилт 🆙

KHAN: Энэ онд Fitch Ratings болон Moody’s агентлагууд банкнуудын зээлжих зэрэглэлийг нэмсний араас банкнуудын санхүүжилт нэмэгдсээр байна. ХААН Банк л гэхэд ногоон санхүүжилт болон ЖДБ эрхлэгчдийг дэмжихээр DEG-с $40 саяын дүн бүхий урт хугацаат санхүүжилтийн эх үүсвэр татсан бол ХасБанк (XAC) ОУ-ын байгууллагуудаас $55.7 саяын санхүүжилт төвлөрүүлээд байна. Нэмээд Капитрон банк $10 саяын урт хугацаат санхүүжилт татжээ

“Дижитал галерей” цогц арга хэмжээ 

Монголд даатгалын тогтолцоо үүсэж бэхэжсэний 90 жилийн ойн хүрээнд МДХ, СЗХ болон даатгалын компаниуд хамтран зохион байгуулсан "Дижитал галерей" цогц арга хэмжээ 11 сарын 21-нд болж өндөрлөлөө.

📌 Тус арга хэмжээгээр Монголын нийгэм болон байгаль орчны эрсдэлүүдийг даван туулах шинэлэг шийдлүүдийг танилцуулснаас гадна Монголын даатгалын салбарын үүслийг илэрхийлэх түүхэн товчоон, онцлох тоо баримтуудыг дурдсан видео болон Леонардо да Винчигийн уран бүтээлийн үзэсгэлэнгээр аялуулсан юм.

🔗 Арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

💚 ТоС Форум: Ногоон хөгжлийн шинэ шат

Монголын Тогтвортой Санхүүгийн (ТоС) форум болоход 2 хоног үдлээ. Уг форум нь Парисын гэрээний хүрээнд Монгол Улсын дэвшүүлсэн амлалт, ЗГ-ын дунд, урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан ногоон зорилт болон НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудын биелэлтийг хангах чухал гүүр юм. 

🟢🔮 Ногоон зорилт

11 жилийн өмнө Монголын бүх арилжааны банкнууд Тогтвортой Санхүүжилтийн тунхаг бичигт сайн дураар нэгдэн, ТоС хөтөлбөрийг эхлүүлж байв. Өөрөөр бол ТоС хөтөлбөр хэрэгжиж эхлээд 10 гаруй жилийг үдсэн бөгөөд хэрэгжилт, явцаа хэлэлцэх ТоС Форумыг Ерөнхийлөгчийн ивээл дор 3 дахь жилдээ зохион байгуулж байна. 

  • 🤝 Ногоон даалгавар: 2030 он гэхэд банкнууд нийт зээлийнхээ 10%-ийг ногоон болгох даалгавартай. Үүний сацуу ЗГ-ын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд ногоон эдийн засгийг тэтгэхэд ₮15 их наяд шаардлагатай гэгдэж буй. 

📋 Форумын Хөтөлбөр: Ногоон ирээдүйг хэлэлцэнэ

Тэгэхээр бид ногоон эдийн засаг, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зорилтуудаа урагшлуулъя гэвэл олон улсаас санхүүжилт татахаас эхлээд дотоодын нөөцөө хэрхэн үр дүнтэй ашиглах гэхчлэн арга замуудыг эрэлхийлэх шаардлагатай тулгарч байгаа. Тиймээс ч энэ удаагийн ТоС Форум эдгээр зорилт, амлалтуудаа хэрэгжүүлэхэд тулгарч буй саад бэрхшээл, шийдэл, боломжуудыг онцлон хэлэлцэх юм. Сонирхож байвал ЭНД дарж бүртгүүлээрэй. Харин хөтөлбөрийн хувьд, 

  • Үндсэн хэсэг: Форумын үндсэн хэсэг нь энэ Пүрэв гарагт буюу 11-р сарын 28-нд Төрийн ордонд ХАА-н салбарын ногоон шилжилт, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны санхүүжилт болон ногоон санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлэх тэргүүтэй сэдвүүдийн хүрээнд болно

  • II хэсэг: Харин үндсэн форумын хажуугаар 11-р сарын 27-ноос эхлэн 3 хоног буюу 29-нийг дуустал банк, санхүүгийн салбарын мэргэжилтнүүд, ЖДҮ-үүдэд зориулсан олон улсын туршлагаас суралцах сургалт болон воркшопууд болох юм

Эцэст нь… Дэлхий даяар цэвэр эрчим хүчинд шилжихийн тулд олон төрлийн ногоон хөгжлийн гарц гаргалгааг эрэлхийлж байгаа. Үүнийг ажил хэрэг болгохыг тулд санхүүжилт нь тогтвортой байх нь эн тэргүүний асуудал. Тус форум бол санхүүгийн байгууллагууд, бизнесийн төлөөлөл, бодлого боловсруулагчид хамтран хамгийн ойрын буюу 2030 он хүртэлх ногоон зорилтуудаа ажил хэрэг болгох, шаардлагатай хөрөнгө оруулалтыг босгох талбар юм шүү.

БГД-ийн Нийгмийн даатгалын хэлтсээс Нийгмийн даатгалтай холбоотой 27 үйлчилгээний 20-ийг цахимаар авах боломжтой болгожээ. Тэгвэл, 

  • Тус дүүрэгт бүртгэлтэй 11 мянга гаруй компаниуд байдгаас 7.7 мянга орчим нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж НДШ төлдөг бөгөөд энэ онд ₮721 тэрбумын НДШ төлөөд байна.

💸 Доллар шилжүүлээд Cashback-тай 

Cashback-аа авч амжсан уу? Худалдаа Хөгжлийн Банк (TDB) ам.долларын шилжүүлэг хийгээд $40 хүртэл cashback авах урамшуулал үргэлжилсээр байна. 📢

ХХБ 150 улс руу ердөө 1-2 цагт, цагийн зөрүү ихтэй бол 24 цагийн дотор харилцагчдынхаа ам.долларын гадаад шилжүүлгийг илгээж буй.

Хэрхэн шилжүүлэг хийх вэ?

  • 📲 Онлайнаар: “​TDB Online” апп руугаа ороод “Гүйлгээ” цэсээс “Гадаад шилжүүлэг” хэсгийг сонгох,

  • 🏦 Салбар дээр: Эсвэл өөрт ойр байрлах ХХБ-ны аль ч салбар дээр очин ам.долларын шилжүүлэг хийх нь.

Жич: Cashback нь шилжүүлэг хийсэн сарынхаа 15 болон 30-ны өдөр ормогц мессежээр мэдэгдэх юм байна шүү.

За тэгээд тус урамшуулал 12 сарын 15 дуусах тул амжиж cashback-аа аваарай.

🔗 ЭНД дарж урамшууллын талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжтой.

KBR

🍋 ЭМЯ болон ЭЭХХЗГ DongKoo Bio & Pharma эмийн үйлдвэртэй хамтран ажиллана. Энэ хүрээнд тус компаниас чихрийн шижин, артерийн даралт ихдэлт, цус шингэлэх, мөөгөнцрийн эсрэг зэрэг 5 нэр төрлийн эмийг импортлох аж. Цаашлаад ижил найрлагатай эмийн гаалийн үнээс дунджаар 50% хямд үнээр зах зээлд нийлүүлэх бөгөөд ЭМД-ын хөнгөлөлттэйгөөр иргэдэд олгох юм байна. 

🍋 Австрали 16-аас доош насны хүүхдүүдийн сошиал хэрэглээг хориглох хууль батлав. Үүнд Facebook, Instagram, X, TikTok болон Snapchat зэрэг бүх нийгмийн сүлжээний платформ хамаарах бөгөөд тэд энэ хуулийг зөрчсөн тохиолдолд $32 саяар торгуулах аж. Харин тус хууль нь Headspace, Google Classroom болон YouTube зэрэгт үйлчлэхгүй юм байна. Ийнхүү Австрали TikTok-г хориглосон 16 дахь улс боллоо. 

🍋 ХХААХҮЯ Хүнс, ХАА болон МАА-н салбарт БНСВУ-тай хамтарч ажиллана. Тус хамтын ажиллагаагаар тэд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд дэвшилтэт технологид суурилсан хамтарсан үйлдвэр байгуулах болон нэмүү өртөг шингэсэн ХАА-н эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цаашлаад ХАА-н гаралтай бүтээгдэхүүний экспортын эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх нь.

 🍋 Монгол Улс “Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенц”-д нэгдлээ. Тус конвенц нь их, дээд сургуулиудын боловсрол, сургалтын үр дүн, зэрэг, цолыг ил тод, шударгаар хүлээн зөвшөөрөхөөс гадна суралцагчдад бусад оронд  үргэлжлүүлэн суралцах болон зайн хэлбэрээр суралцах, цаашлаад эзэмшсэн мэргэшлээ хүлээн зөвшөөрүүлж хөдөлмөр эрлэх боломж олгодог аж. 

  • ✈️ Ирэх сард Улаанбаатар-Хочиминь чиглэлийн шууд, тогтмол нислэг эхэлнэ. (MNB)

  • 🍌 Өнөө ханан дээр наалттай гадил чинь $6.2 саяар зарагджээ. (MorningBrew)

  • 👀 Харааны ой санамжаа шалгацгаая. (HBR)

  • 🏥 Эмнэлгийн салбарууд ирээдүйд яаж ажиллах бол? (FastCompany)

  • Даваа: Монголбанкнаас 11-р сарын гадаад хөрөнгө оруулалтын позицын тайланг танилцуулна

  • Мягмар: Бүх нийтийн амралтын өдөр тул МХБ амарна. 

  • Лхагва: Dell-н III улирлын санхүүгийн тайлан гарна

  • Пүрэв: Үргэлжлүүлээд Hang Seng Bank тайлангаа танилцуулах юм байна.

  • Баасан: Эцэст нь 11-р сарын байдлаарх гадаад өрийн статистиктайгаа танилцах нь дээ.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.