- Lemon Press
- Posts
- 🤥 Сандал ширээний онц байдал
🤥 Сандал ширээний онц байдал
Toyota-н домогт жийп | $GLMT-н бонд | ХНС-гийн шинэ дарга?
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Нийслэлийн төсвийг баталсныг мэдсэн үү? Шинэ жилд л гэхэд ₮400 саяыг төсөвлөжээ. Энэ талаар нэг сайхан задалж тоймлоно. Stay tuned! 🍋
*Нэг өдрийн өөрчлөлт
MSE: Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн ХК (ERDN)-ийн ХК-ийн энгийн хувьцааг тус компанийн Канадын Торонтогийн хөрөнгийн биржид нэмж бүртгэсэн хувьцаагаар нэмэгдүүлэв.
POL: Ирэх оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг баталлаа.
MNG: Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам Сингапурын Хамтын ажиллагааны байгууллагатай санамж бичиг байгуулж тэдний хот дахин төлөвлөлтийн туршлагыг нэвтрүүлэхээр болов.
BOND: “Шунхлай бонд”-ын транч 1-д нийт 149 хөрөнгө оруулагчийн 150 захиалга, транч 2-т 2 хөрөнгө оруулагчийн 2 захиалга бүртгэгдэж, арилжаа амжилттай хаагдлаа.
🏆 Toyota-н домогт жийп
Өдгөө хүнээр бол 30 нас хүрч буй Toyota (TM)-н домогт загваруудын нэг болох RAV4-н түүхэн хөгжүүлэлт болон шинэчлэлийг сонирхъё.
🔙 Toyota RAV4: Жийп ангиллын домогт загварын түүх
Toyota RAV4 нь дэлхийн хамгийн анхны бага оврын SUV буюу Sport Utility Vehicle загваруудын нэг гэж тооцогддог. Японы зах зээлд анх 1994 онд танилцуулагдаж, 2 жилийн дараа дэлхийн зах зээл гарсан цагаасаа эхлэн борлуулалт болон нэр хүндээрээ дэлхийн зах зээлд ноёрхож байгаа билээ. Тодруулбал тус загвар Америкт ТОП борлуулалттай загварын нэг бөгөөд хийц, түлшний хэмнэлт, гэр бүлд ээлтэй байдал нь ийн алдаршихад хүргэсэн гэдэг.
🔥 RAV4-н амжилт
Цаашлаад, RAV4 дэлхийн автомашины тэр тусмаа жийп загварын зах зээлийн тэргүүлдэг бөгөөд зах зээл нэвтэрснээс хойших 26 жилд буюу 2020 онд дэлхий даяар нийт 10 сая ширхэг борлуулагдаж байсан амжилттай.
💵 Мөн өнгөрсөн 8-р сард Toyota RAV4 Австралийн зах зээл 5,183 ширхэг борлуулагдсанаар сүүлийн 30 жилийн түүхэн дэх хамгийн өндөр борлуулалттай сараа үдээд буй. Сонирхуулахад, энэ нь RAV4 Австралид энэ оны байдлаар 3 дахь удаагаа, нийтдээ 5 дахь удаагаа хамгийн өндөр борлуулалттай автомашин болсон байна.
🚘 Сүүлийн загварын онцлог: Жолоодлогын туршилт
Харин 2023 оны RAV4 бусад загвараасаа юугаараа ялгаатай вэ гэхээр, Hybrid болон Plug-in Hybrid хувилбарууд нь түлшний хэмнэлт, байгальд ээлтэй байдлыг нэмэгдүүлсэн. Цаашлаад,
Аюулгүй байдал: Toyota Safety Sense 3.0 системийг ашиглан жолоочийн туслах олон технологиудыг нэмж өгсөн.
Интерьер: Илүү тансаг зэрэглэлийн материал, ухаалаг дэлгэц, ухаалаг холболттой болсон.
Туулах чадвар: AWD буюу бүх дугуйгаар хөтлөг систем нь цас, шавар зэрэг замын нөхцөлд түүртэхгүй туулах чадвартай нь аялалд ихээхэн нэмэртэй байдаг аж.
Эцэст нь… Toyota-н автомашинууд найдвартай байдал, инновац, хэрэглэгчдэд ээлтэй шийдлүүдээрээ бусдаасаа ялгарсаар ирсэн. Монгол шиг эрс тэс уур амьсгалтай оронд ч хэрэглэгчдийн таашаалд нийцсэн шийдэл, хямд үнэтэйгээрээ алдартай байдаг нь үүний нэгээхэн жишээ юм даа.
💸 $GLMT-н бонд = $400 сая
GLMT: Энэ оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарсан Голомт банк $100 саяын бондыг олон улсын зах зээл дээр нэмэлтээр гаргажээ. Ингэснээр тус банк олон улсын зах зээл дээр нийтдээ $400 саяын үнийн дүн бүхий бонд гаргаад байна. Нэмэлтээр гаргасан бондын өгөөж нь 8.5% аж. Сонирхуулахад, Голомт банкны хувьцааны үнэ он гарсаар 27.9% өсөж ₮1,164-т хүрээд байна.
🚨 Дарангуйллын үнэр ханхлав
Мягмар гарагт Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль онц байдал зарлаж 6 цагийн хугацаанд тус улсад нэлээдгүй үймээн самуун дэгдээгээд авлаа. Ардчиллыг хамгаалах зорилготой гэж зарласан цэргийн онц байдал угтаа ямар мөн чанартай байв? Асуудлын гүн рүү өнгийцгөөе.
🔍 Талуудын байр суурь
Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн зарласан уг онц байдал Өмнөд Солонгосын сүүлийн 50 жилийн улс төрийн түүхэнд байгаагүй үзэгдэл. Ерөнхийлөгчийн энэ шийдвэр сөрөг хүчний намын дарга Ли Жэ Мёны холбогдсон хэргүүдийг намынхан нь халхавчлах зорилгоор ЗГ-ын голлох албан тушаалтнуудыг огцруулах оролдлого хийж байна гэх хардлагаас үүссэн. Харин сөрөг хүчин бол төсвийн үргүй зардал болон авлигатай тэмцэж байгаа л гээд байгаа.
⚔️ Нэг ёсны дайн: Ерөнхийлөгчийн зарласан онц байдал нь хууль ёсны үндэслэлтэй ч иргэдийнхээ хэвлэн нийтлэх, жагсаал цуглаан хийх эрх чөлөөг хязгаарласан тул тус онц дэглэмийг эсэргүүцэж жагсаал хийж болохгүй болж байгаа юм.
🏹 Буруу чиглэсэн сум
Тус асуудал 1 өдрийн дотор маш эрчтэй өргөжиж парламентын 300 гишүүн яаралтай хуралдаж тус асуудлыг 63.3% нь хүчингүй болгох санал өгснөөр уг зарлиг хүчингүй болсон аж. Үүний дараа Ерөнхийлөгчтэй холбоотой 7 туслах нь огцрох хүсэлтээ гаргаж, сөрөг хүчний зарим гишүүд Ерөнхийлөгчийн эсрэг импичмент зарлах санал гаргахаа мэдэгджээ. Дайран дээр давс нэмж 1 сая гишүүнтэй “Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо” ч Юн Сог Ёлийг огцортол хугацаагүй ажил хаялт зарлаад амжив.
😪 Би чамд дургүй: Сөрөг хүчний намын дарга бол Ерөнхийлөгчийн бодлогыг байнга шүүмжилж, дарангуйлагч гэж үздэг нэгэн. Харин солонгосчууд одоогийн Ерөнхийлөгчөө төдийлөн таашаадаггүйн дээр мэдрэмжгүй бодлого болон гэр бүлийнх нь өмссөн зүүснээс эхлээд байнга шүүмжилдэг.
Эцэст нь… Уг зарлиг гарсны дараахан ₩-н $-той харьцах ханш ₩20-оор суларсан бол онц байдал цуцлагдсаны дараа буцаж чангарав. Цаашлаад KOSPI (^KS11) индекс ч унаад амжлаа. Дээсэн дөрөөн дээр байгаа Юн Сог Ёл Ерөнхийлөгч суудалтайгаа үлдсэн ч ард иргэдийнх нь итгэл өдөр өдрөөр унах нь дамжиггүй. Харин огцорвол сүүлийн 76 жилийн хугацаанд бүрэн хугацаагаа дуусгаагүй 13 дахь Ерөнхийлөгч болох нь дээ.
15.8 тн
Монголбанк энэ оны 11-р сард 1,689.5 кг үнэт металл худалдан авсан нь оны эхээс өссөн дүнгээр 15.8 тн байна.
1.6%
Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.6% буурчээ.
753.4 кг
Задлан харвал, оны эхнээс өссөн дүнгээр тус банкны Дархан-Уул аймаг дахь хэлтэс 753.4 кг, харин Баянхонгор аймаг дахь хэлтэс 1,177.2 кг үнэт металл тус тус худалдан авсан аж.
💸 Доллар шилжүүлээд Cashback-тай
Cashback-аа авч амжсан уу? Худалдаа, Хөгжлийн Банк (TDB) ам.долларын шилжүүлэг хийгээд $40 хүртэл cashback авах урамшуулал үргэлжилсээр байна. 📢
ХХБ 150 улс руу ердөө 1-2 цагт, цагийн зөрүү ихтэй бол 24 цагийн дотор харилцагчдынхаа ам.долларын гадаад шилжүүлгийг илгээж буй.
Хэрхэн шилжүүлэг хийх вэ?
📲 Онлайнаар: “TDB Online” апп руугаа ороод “Гүйлгээ” цэсээс “Гадаад шилжүүлэг” хэсгийг сонгох,
🏦 Салбар дээр: Эсвэл өөрт ойр байрлах ХХБ-ны аль ч салбар дээр очин ам.долларын шилжүүлэг хийх нь.
Жич: Cashback нь шилжүүлэг хийсэн сарынхаа 15 болон 30-ны өдөр ормогц мессежээр мэдэгдэх юм байна шүү.
За тэгээд тус урамшуулал 12 сарын 15 дуусах тул амжиж cashback-аа аваарай.
🔗 ЭНД дарж урамшууллын талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжтой.
Crypto News
🍋 Дональд Трамп криптовалютын дэмжигч Пол Аткинсаар Үнэт цаас, биржийн хороо (SEC)-г удирдуулах хүсэлтэй байна. Пол Аткинс нь криптовалют болон блокчейн технологийг дэмжигч гэдгээрээ алдартай бөгөөд зарим салбарын зохицуулалтыг хөнгөвчлөхийг дэмждэг. Трампын хувьд Аткинсыг SEC-н даргаар сонгон криптовалютын зохицуулалтад илүү уян хатан, салбарын өсөлтийг дэмжсэн бодлого явуулахаар зорьж буй.
🍋 Монгол болон Саудын Араб эрчим хүч, уул уурхай, аялал жуулчлал зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Тодруулбал, “Алсын хараа-2050”, ЗГ-ын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, мега төслүүдийг хэрэгжүүлэхэд Саудын Арабтай хамтран ажиллах, хөрөнгө оруулалт татах, харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжийн талаар санал солилцжээ.
🍋 Өнгөрсөн сарын арилжаанд 78 гадаадын иргэн болон хуулийн этгээд оролцжээ. Тодруулбал, 73 гадаад иргэн ₮23.7 саяын арилжааг 209 удаагийн оролцож хийсэн бол ердөө 5 гадаадын хуулийн этгээд арилжаанд оролцсон аж. Улмаар гадаадын арилжаачид нийт арилжааны үнийн дүнгийн 1.7%-ийг л бүрдүүлсэн байна.
🍋 Монголоос Япон руу экспортолж буй бараа бүтээгдэхүүнд олгох гарал үүслийн гэрчилгээг цахимжууллаа. Түүнчлэн Монголын тал 97 бүлгийн 5,700 орчим төрлийн барааны 59%, Японы тал 97 бүлгийн 9,300 орчим төрлийн барааны 86%-ийг тус тус импортын гаалийн тарифыг чөлөөлсөн аж.
🤝 Дэлхийн II дайны үеэр дипломатчид хэрхэн ажилладаг байсан бол? (Economist)
🏭 Солонгос технологиор Монголд дрон үйлдвэрлэнэ гэнэ үү? (ЦХИХХЯ)
👔 Тим Күүкийн Apple-г цэцэглүүлэх удирдлагын философи. (Wired)
🪙 “Н.Норовбанзад” дурсгалын зоос худалдаанд гарчээ. (MongolBank)
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ц.Цэлмэг
Reply