• Lemon Press
  • Posts
  • 🥲 Шинэ жилийн мялаалга = ₮135 мянга

🥲 Шинэ жилийн мялаалга = ₮135 мянга

"Lemon Press Awards" 2024 | ДЦС III-ын өргөтгөл | Ногоон орон сууцны хорооллын шийдэл

POWERED BY

Шинэ 7 хоногийн мэнд ээ! Lemonade in Korea цувралын маань ээлжит дугаарт "Korea University"-н төв эмнэлгийн чих, хамар, хоолойн эмч, докторант Ц.Доржсүрэн оролцлоо. Монгол болон Солонгосын эрүүл мэндийн салбарын ялгаа, онцлог гээд сонирхолтой сэдвээр ярилцсан байгаа шүү. 🍋

"Lemon Press Awards" 2024 🎉

Зээ домгийн шувуу үргээж энэ оны бизнес, санхүүгийн салбарын шилдгүүдийг "Lemon Press Awards" 4 дэх жилдээ шалгаруулах гэж байна. Манай редакцын зүгээс тодорхой шаардлага тавин 3 төрөлд 4, 4 нэр дэвшигчдийг тодрууллаа.

Харин шилдгийг тодруулах эрхийг 37,000 уншигч та бүхэндээ үлдээе. 🍋 Нэр дэвшигч тус бүрийн дэлгэрэнгүй үндэслэлийг ЭНД дарж уншаарай. Санал асуулга 12 сарын 26 буюу Пүрэв гаргийн 13:00 цаг хүртэл үргэлжилнэ шүү.

MSE: ТЖТБ ХХК-ийн Ногоон бондын хөтөлбөрийн 2 транчийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгын явц эхэлсэн өдрөө буюу Баасан гарагт 30.61%-д хүрэв

POL: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг тус тус өргөн барилаа

OTC: Өнгөрсөн 7 хоногт биржийн бус зах зээлд ₮57.4 тэрбумын болон $8.6 саяын арилжаа хийгдэв. Үүнээс анхдагч зах зээлд ₮35.8 тэрбумын арилжаа хийгдэв.

🏡 Ногоон орон сууцны хорооллын шийдэл 

Бид нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэхийг зорьдог билээ. Энэ удаад Ди Би Эм ассет менежмент ҮЦК ХХК-ийн Эко хороолол ба Орлогод Нийцсэн Орон Сууцны Сан (EDAF)-гийн санхүүгийн мэргэжилтэн М.Түвшинбаганы ногоон орон сууцны хорооллын талаарх нийтлэлийг хүргэж байна. Тухлан сууж уншина уу!

Бодит шаардлага: Гэр хорооллыг дахин төлөвлөх

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газраас гаргасан судалгаагаар Гадаад орчны агаарын бохирдлын (ГОАБ) нөлөөгөөр жил бүр 2,839 хүн нас барж, $269 сая буюу ₮905 тэрбумын алдагдал хүлээж байгаа нь Монгол Улсын ДНБ-ий 2.4%-тай тэнцэж байна. Нэмээд Монголын хүлэмжийн хийн асуудал томорч 2022 оны байдлаар нэг хүнд ногдох хүлэмжийн хийгээрээ дэлхийд 2-р байранд эрэмбэлэгдсэн.

Энэ бүхнээс гадна Улаанбаатарын хөрсөнд хийсэн шинжилгээгээр бидний амьдарч буй нийт талбайн 80% нь хөрсний хэт бохирдолтой төдийгүй газрын гүндээ 40 метр хүртэл гүний бохирдолтой гэж тогтоогдсон байдаг. Иймд Монгол одоогийн гэр хорооллын бүтцийг дахин зураглаж, шинэчлэн төлөвлөх шаардлага нэн түрүүнд тавигдаж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор хэд хэдэн бодит шийдэл санал болгож буйн нэг нь ногоон барилгын стандартыг нэвтрүүлж эко хороолол барих төслүүдийг хэрэгжүүлэх явдал юм.

🥲 Шинэ жилийн мялаалга = ₮135 мянга

Ерөнхий сайд маань гэнэт хүсэл биелүүлэгч Санта Клаус шиг л гарч ирж баахан шийдвэр гаргалаа. Үүнд Эрдэнэс Тавантолгойн ногдол ашгийг баталсан явдал ч багтав.  

3503🟰??

Эрдэнэс Тавантолгой ХК (ЭТТ)-ийн 2024 оны хүлээгдэж буй цэвэр ашгаас нэгж хувьцаанд ₮350 буюу 1072 хувьцаанд нийт ₮357.2 мянга ногдохоор байгаа аж. Үүнээс татвар суутгасны дараа нийт ₮337.7 мянга ногдохоор байгаа юм. Уг нь бол ЭТТ-н ашигт ажиллагаа сайжирч нэгж хувьцаанд ногдох ашгийн хэмжээ 2019 оныхоос 3.9 дахин нэмэгдсэн хэрэг. 

  • 😑 1072 жинхэнэ зорилго: ЭТТ-н хувьцаа жилийн жилд сонгуулийн хэрэгсэл байсаар ирсэн. Харин одоо утаа, утаа гэж яг ид ярьж байх үеэр ЭТТ-н тайлан ч гараагүй байхад ногдол ашиг олгох гэнэтийн шийдвэр гарлаа. 

  • 😒 Попролт: Түүнчлэн ЭТТ-н энэ жилийн цэвэр ашгаас иргэн бүрд олгох ногдол ашгийг олгохдоо хүйтний улирал, инфляц зэргийг харгалзан 3 хуваана гэнэ ээ. Эхний ээлжийн ногдол ашиг болох ₮135 мянгыг шийдвэр гаргасан өдрөө олгоно гэж попорсон. Баасан гараг байж таарсныг ч хэлэх үү, энэ мөнгө иргэдэд яг зөв дэмжлэг болсон эсэхийг мэдэхгүй л юм. 

  • 😶‍🌫️ Гал дээр тос: Нөгөө талаас 6-р сард 5.1% руу бууж байсан инфляц өнгөрсөн сард 8.1% руу мацаж, хазаарлалтаас давчихсан яваа. Энэ үед ЭТТ-н ногдол ашиг гэж эдийн засаг руу ойролцоогоор ₮1 их наядыг цутгаж байгаа нь амьдралын хэрэгцээг хангахаас илүүтэй инфляцын гал дээр тос хаяж, эргээгээд үнийн өсөлтөд хүргэх шийдвэр болж байна.

  • 🤨 Өөрийн толгой дээрх бухал №1: Уг нь бол ЭТТ-гоос ногдол ашиг биш жинхэнэ нээлттэй ХК шиг ажиллахыг хүсэж байгаа. УИХ 2010 онд л ЭТТ ХК-ийн 20%-ийг дотоод, гадаадын биржээр арилжаалдаг болно гэсэн ч одоог хүртэл 1072 хувьцааг арилжих боломжгүй. Энэ онд ЭТТ-г ОУ-ын менежментийн компаниар удирдуулж, нээлттэй ХК болгоно гэсэн ажил ч урагшлахгүй байх шиг. 

Нэмэлт мялаалгууд

Түүнчлэн ЗГ ээлжит бус хурлаараа ирэх оны II улиралд Багануурын уурхайг түшиглэсэн Кокс химийн үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх шийдвэр гаргасан юм. Түүнчлэн Үндэсний баялгийн санг “Чингис сан” гэж нэрлэсэн шүү, тогтоогоод аваарай. 😒 Удахгүй тус санд төвлөрүүлсэн орлогоос Хуримтлалын сан, Хөгжлийн Сан, Ирээдүйн өв санд хуваарилна.

  • ❌ Цуглуулахгүй: Нэмээд утаатай холбоотойгоор Төрийн болон нутгийн захиргааны байгууллагыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хязгаарлах, цуцлах, хориглохоор заасан байдаг. Ингэснээр бид 3 сарын 1 хүртэл утааг эсэргүүцэж жагсах ч эрхгүй болов уу даа. 

Гэснээс эрхэм ЭТТ-н арилжаалж болдоггүй хувьцаатай иргэн та ногдол ашгаараа бохь авах гэж байна уу, байр авах гэж байна уу? 

💪 Sony-н эзэмшил томроно

6758.T: Sony Group Японы алдарт хэвлэл мэдээлэл, энтертайнмент компани болох Kadokawa (9468.T)-д ¥50 тэрбум буюу ойролцоогоор $320 саяын хөрөнгө оруулалт хийнэ. Ингэснээр тэд Kadokawa дахь Sony-н эзэмшил томорч хамгийн том хувьцаа эзэмшигч нь болох юм. Хөрөнгө оруулалтын улмаас Sony болон Kadokawa-н хамтын ажиллагааг бэхжиж, контентын салбарт хамтарсан хөрөнгө оруулалт хийх боломжтой болох нь. Мөн Sony-н тоглоом, кино, хөгжим, анимэ зэрэг олон төрлийн энтертайнмент салбар дахь байр суурь томрох нь дээ.

⚽ Монгол | Хөлбөмбөг | Adidas

Олон улсын тавцанд Монгол Улсыг сурталчлах “Go Mongolia” компанит ажил 2 дахь жилдээ үргэлжилж байгаа. Сурталчилгаагаа хаагуур хийж байгаа гээч? 

😎 Талын нүүдэлчдийн шинэ төрх 

2023 оны хувьд тус компанит ажлын цөм нь дэлхийн тавцанд алдартай дуучин, жүжигчин, хөтлөгч, инфлүнсэр нарыг Монголд авчирч, тэднээр дамжуулан Монголын таниулахад чиглэж байсан. Улмаар тус жил 640 мянган жуулчин Монголд ирж түүхэндээ хамгийн олон жуулчин татсан өндөр жил болж байв. Харин энэ жил уг стратегийн хажуугаар Монгол гэх үгийг гадагш гаргаж сурталчлах болов. 

Үүний нэг жишээ бол Английн Премьер лигийн алдарт хөлбөмбөгийн клуб болох Fulham F.C-н тоглогчид “Go Mongolia” хэмээх бичигтэй хослолыг 2024-2025 онуудад улирлын бүх тоглолтдоо өмсөхөөр болсон явдал. 

  • ⛰️ 3 дахь талд Adidas: Уг хамтын ажиллагааны хүрээнд 2000 оноос эхлэн тус хөлбөмбөгийн клубийн өмсгөл болон бусад хэрэгслийн албан ёсны нийлүүлэгч болсон Adidas (ADS.DE) гаргаж буй.

  • 🧑‍🤝‍🧑 Fulham F.C x Go Mongolia:  Улмаар Adidas өнгөрсөн 6-р сард тоглогчид, дасгалжуулагчид болон академийн багууд гэхчлэн 4 төрлийн цувралыг худалдаалж эхэлсэн бол өнгөрсөн 10-р сараас эхлэн Монгол дахь Adidas-н албан ёсны дистрибютор Би Ти Эф ХХК-ийн салбар дэлгүүрүүдэд худалдаалагдаж эхэлжээ.

🦄 Зөөлөн хүчний бодлого

Дэлхий дээрх 195 улсын иргэд өөр хоорондоо ялгаатай хэлээр ярьж, ялгаатай шашин шүтэх хэдий ч урлаг болон спортын өмнө нэг хэлээр ярьж чаддаг. Дуртай багийнхаа тоглолтыг үзэхдээ аль улсын иргэн гэдэгтээ бус аль багийг дэмжиж байгаа нь чухал болчихсон байдаг даа? Ийм ч учраас үндэстэн дамнасан корпорацууд олимпыг хэдэн зуун тэрбум $ зарцуулан байж ивээн тэтгэдэг байх нь.

  • 🤓 Та мэдэх үү? Дэлхий даяар хамгийн олон буюу 3.5 тэрбум үзэгчтэй спорт гэгддэг хөлбөмбөгөөр дамжуулан Монгол Улсыг сурталчлах нь тэр тусмаа Европ болон Америкчуудыг татах нэг талын маркетинг. 

Эцэст нь… Хөлбөмбөг ч бай, сагсан бөмбөг ч бай эд бол зүгээр ч нэг спорт биш буюу өөр хэлтэй, өөр шашинтай хүмүүсийг нэгтгэж чаддаг соёлын гүүр. Магадгүй хамгийн хүчтэй зөөлөн хүчний нэг хэлбэр ч байж болох юм.

Улаанбаатарт агаарын чанарын хяналт, шинжилгээг 19 цэгт хийдэг гэнэ. Үүнийг лавшруулан харцгаая. 

  • Тус цэгүүдэд байрлуулсан автомат станцуудын ашиглалтын хугацаа дууссан ч, тэдгээрийн засвар болон тохируулгыг 14 хоног тутамд хийдэг аж. 

  • Тэгвэл уг станцуудыг 1-2 хүн л хариуцан ажиллаж байгаа бол ОУ-д 1 хүн 4 станц хариуцан ажилладаг байна.

  • Одоогоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Орбит болон Тахилтад автомат станц суурилуулаагүй буюу тус цэгүүдийн агаарын бохирдлыг хэмжих боломжгүй байгаа юм. 

🥗🛵 Өдрийн хоолоо оффистоо үнэгүй хүргүүл

Мэдсэн үү? FreshPack апп-аар өдрийн хоолоо оффистоо захиалах боломжтой болжээ. 📢

  • 📲 Хялбараар: FreshPack аппын “Хоол” цэсийн хамгийн дээд хэсэгт байрлах “Оффис өдрийн хоол” хэсгээс,

  • ⌚ Цагаа сонгоод: Захиалгаа 07:00-11:00 цагийн хооронд өгөөд 12:00-12:30 эсвэл 13:00-13:30 цагийн хооронд хүргүүлэх боломжтой аж.

  • 🥇 Хамгийн амттайг нь: Ингэхдээ оффисынхны зорин очих дуртай Мандах зоог, Сити зоог, Better Burger болон Foody-н эрүүл, амттай, баялаг порцтой, боломжийн үнэтэй хоолноос дуртайгаа захиалаарай.

За тэгээд ажлаа тасалдуулан байж гадуур гарч дааралгүй өдрийн хоолоо FreshPack-с захиалаад идээрэй. 🫂 Хүүе нээрэн, хүргэлт нь үнэгүй юм байна шүү.

Pivot

🍋 Казакстан Төв Азийн финтек, эрүүл мэндийн технологи, AI-н стартапуудыг татах $1 тэрбумын венчур сан “Qazaqstan Venture Group” байгуулна. Тус санд ирэх оны эхний хагасаас хөрөнгө оруулалт татаж 30%-ийг Төв Ази, Кавказын бүсэд,  үлдсэнийг Америк болон бусад ОУ-ын зах зээлд байршуулах нь. Одоогоор уг санд Казахстаны үндэсний хөгжлийн холдинг компани Baiterek $30 саяыг, харин хувийн хөрөнгө оруулагчид $90 саяыг хөрөнгө оруулахаар болж.

🍋 Монгол, Оросын ЗГ хамтран ДЦС III-ын өргөтгөлийг 2 үе шаттай хийнэ. Эхний ээлжид 50 МВт-ын дулааны станцыг шинээр барьж, дараагийн шатанд ашиглалтын хугацаа дууссан 48 МВт-ын станцыг буулган, суурин дээр нь 250 МВт-ын хүчин чадалтай ДЦС шинээр барих юм  байна. Ингэхдээ талууд хэлэлцээрийн төсөлдөө инженерийн судалгаа, шинжилгээ тэргүүтэй 11 зүйлийг тусгажээ.

🍋 Volkswagen (VWAGY) Канадын литийн үйлдвэрлэгч Patriot Battery Metals (PMETF)-г $48.16 саяар санхүүжүүлж  9.9%-ийн хувьцааг эзэмших болов. Улмаар Patriot Battery Metals-н үнэлгээ $437.62 сая болоод буй. Тус хөрөнгө оруулалтаас гадна тэд Volkswagen-н батарей үйлдвэрлэгч охин компани PowerCo SE-д жил бүр 100 мянган тн сподумены баяжмал нийлүүлэх 10 жилийн хугацаатай гэрээ байгуулсан байна.

🍋 Монгол Улсын иргэдийн хуримтлалын нэрийн дансны бүртгэл үүсэж эхлэв. Үүнийг E-Mongolia дээр "Чингис Хаан" Үндэсний Баялгийн сан хэсгээс шалгах боломжтой аж. Ийнхүү Монгол Улсын нийт иргэд газрын хэвлийн баялаг буюу уул уурхайн ТӨХК-иудын 34% хүртэлх ногдол ашгийг эзэмших боломж бүрдэв. Цаашлаад тус санг иргэдийн эрүүл мэнд, боловсрол болон орон сууцад зарцуулах юм байна.

🍋 ЗГ Ашигт Малтмал, Газрын Тосны Газрын дарга Л.Баярмандалыг өнгөрсөн 7 хоногт үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэрээр уулын инженер, геологич мэргэжилтэй бөгөөд  2 жилийн өмнө уг албан тушаалд томилогдохдоо Ерөнхий сайдын Ажлын албанд орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан юм. Тэгвэл одоогоор тус албыг түр орлон гүйцэтгэгч хашиж байгаа гэнэ.

  • 💸 Америкийн 3 хүн тутмын 1 нь сар бүр дунджаар $891-ийн нэмэлт орлого олдог гэнэ. (Entrepreneur)

  • 🩹 Ил шархыг өнөө цагт ингэж анагаадаг болжээ. (X)

  • 🎬 Netflix 6 кино бүтээгчдийн баримтат киног тус бүрд нь $37 мянгаар санхүүжүүлнэ. (HollywoodReporter)

  • 🤔 Өргөн хэрэглээний барааны үнэ бага багаар өсдөг тул иргэд анзаардаггүй аж. (News)

  • Даваа: Америкийн хэрэглэгчийн итгэлийн индекс гарна

  • Мягмар: Зул сарын баяртай холбоотойгоор Америк, Европын орнуудын бирж амарна. 

  • Лхагва: Монголбанкны оны сүүлийн тайлан болж 11-р сарын мөнгө санхүүгийн статистик танилцуулагдана

  • Пүрэв: ХНС-гийн нөөцийн статистик зарлагдах нь ээ. 

  • Баасан: Оросын өнгөрсөн сарын бодит цалингийн өсөлттэй танилах юм байна.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ц.Цэлмэг, А.Бат-Эрдэнэ

Reply

or to participate.