👴 В.Путинтэй өглөө

Уул уурхайн 7 хоног | 9-р сарын зах зээлийн өнгө | Монголын Цахилгаан Холбоо -3.6%

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Одооноос орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд ₮5,000 төлнө. 😳 Гол нь иргэд ийш тийшээ орч гарах үед авдаг зам ашигласны төлбөр гэх мэт нь юунд зарцуулагддаг бол оо? 

*Нэг өдрийн өөрчлөлт

BOM: Монголбанкны өнгөрсөн сарын алт худалдаж авах дундаж үнэ өмнөх сараасаа 3.1%, жилийн өмнөхөөсөө 24.4% тус тус өсөж ₮267.8 мянгад хүрчээ

MFA: В.Путин Монголд ирлээ

CHN: Энэ оны хагас жилд Хятадын 5,340 нээлттэй компаниуд нийлбэр дүнгээр $440 тэрбумын ашигтай, $4.9 их наядын орлоготой ажилласан байна.

IPO ➡️ Одоо

Зээ, хөрөнгө оруулагчдын дунд “Wake Me Up When September Ends” гэдгээрээ алдарт 9-р сар эхэллээ. Ер нь манай IPO хийсэн компаниудын одоогийн нөхцөл байдал хэр байгаа бол оо? 

⏳ Сүүлийн 6 жилд 

Одоогоос 6 жилийн өмнө буюу 2018 оноос хойш 24 компани IPO хийсний 1 нь татан буугдсан. Улмаар 23 компани олон нийтээс нийт ₮648.6 тэрбумыг татан төвлөрүүлж, үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр компаниудын зах зээлийн үнэлгээ IPO хийсэн үеэсээ дунджаар 50.9% нэмэгджээ. Гэхдээ, 

  • 🩸 Талаас их нь цусан улаан: Харин IPO хийсэн 23 компанийн нийт зах зээлийн үнэлгээ IPO хийсэн цагаасаа хойш ₮438.2 тэрбумаар буурсан байна. Угаас 23 компанийн талаас их буюу 13 компанийнх нь хувьцааны үнэ IPO үнээсээ унасан хойно арга ч үгүй биз ээ. 

  • Хамгийн^2 ➡️ ББСБ: Дээрх компаниудаас зах зээлийн үнэлгээгээ IPO-н үеийнхээс хамгийн ихээр өсгөсөн компани бол ЛэндМН ББСБ (LEND). Угаас тэдний хувьцааны үнэ өнгөрсөн сард түүхэн дээд түвшин болох ₮163.13-т хүрээд амжсан. Тэдний өсөлтийн араас Инвескор ББСБ (INV) орж байна. ББС-гийн салбарын акулууд маань сүүлийн жилүүдэд нэлээд тэлжээ. 

  • ⏮️ Сүүл мушгигч: Уг нь бол 2018 онд IPO хийсэн дийлэнх компаниудын зах зээлийн үнэлгээ одоо нэлээд өсөөд байна. Харин Мандал Даатгал (MNDL)-ынх 92.5% буурав. Өөрөөр хэлбэл, уг компанийг IPO хийх үед тэдний 1,000 ширхэг хувьцааг ₮1 саяар авсан бол одоо энэ мөнгө ₮75 мянга болсон хэрэг. 

🔍 Цааш нь ухъя!

Банкны салбарын 6 төлөөлөл өнгөрсөн жилүүдэд IPO хийсэн. Тэдний хоёрынх нь л зах зээлийн үнэлгээ дөнгөн, данган өсөлттэй байгаа бол үлдсэн 4 нь тээр доош өнхөрч явна. Энэ дундаа Богд Банк (BOGD)-ны зах зээлийн үнэлгээ 33.5% буюу ₮53.1 тэрбумаар, Худалдаа Хөгжлийн Банк (TDB)-ных 24.7% буюу ₮412.9 тэрбумаар тус тус буурсан байх жишээтэй. 

Эцэст нь… Манай компаниуд ХХК-иас ХК болохыг л эхлэл гэж хараад байна уу даа? Гэтэл IPO хийсний дараа нээлттэй, хувьцаат компани байна гэдэг л хамгийн том эхлэл болон сорилт гэдгийг ойлгож, наана цаанаа мэдээллийн ил тод байдал, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг, тэдэнтэй харилцах харилцаа зэрэгт анхаардаг, ойлгодог болоосой. 

👎 Бууралт

MCH: Монголын Цахилгаан Холбоо ХК-ийн хувьцааны үнэ өчигдрийн арилжаагаар 3.64% унаж ₮530 боллоо. Компанийн 54.67% нь төрийн өмч бөгөөд үлдсэн хэсгийг нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар эзэмшдэг билээ. Тэртээ 2007 онд ₮9,000-т хүрч байсан тэдний хувьцааны үнэ ₮1,000-ийг ч давахаа болиод хэдийн 9 жилийг үджээ. Уг нь бол компанийн хувьцааны үнэ 2022 оны 5-р сард ₮724.89-т хүрч сэргэсэн ч одоо энэ үнээсээ ч 26.9% унаад байгаа нь энэ.

🏡 Mandala Garden: Zoo Garden 2025 

Мандала Гарден цогцолбор хорооллын Яармагт ирэх жил ашиглалтад орох “Zoo Garden II” орон сууцны танилцуулах “Банкны эдийн засагчтай өдөрлөг” болох гэж байна. Тус өдөрлөгт хүрэлцэн ирснээр,

  • 🗺️ Танилцуулга: Хотхоны нэгдсэн төлөвлөлт, орчны тохижилт, бэлэн болон удахгүй ашиглалтад орох орон сууц, өрөөний зохион байгуулалттай дэлгэрэнгүй танилцах,

  • 🧑‍💼 Эдийн засагчтай: Төлбөрийн уян хатан нөхцөлийн талаар мэдээлэл авах болон санхүүгийн тооцоолол хийлгэх боломжтой юм. 

🗓️ Хэзээ: 9 сарын 7, 10:00 цагт
📍 Хаана: Яармаг, Арцатын ам Мандала Гарден цогцолборын борлуулалтын оффист

🔜 Уул уурхайн салбарын хамгийн том эвэнт

Ирэх 10-р сард уул уурхайн салбарынхны томоохон эвэнт “Мining week & MinePro” 2024 болох гэж байгаа мэдсэн л биз дээ. Тус арга хэмжээн дээр юу болох, яагаад зорих хэрэгтэй талаар хуваалцъя. 

  • 🔙 Өнгөрсөн жил тус чуулганд 20 орчим улсын 300 гаруй зочин төлөөлөгч, хөрөнгө оруулагчид цаашлаад давхардсан тоогоор 5,000 орчим зочид төлөөлөгчид оролож байсан билээ. 

🫡 MinePro +Санхүүгийн томчууд

Одоогийн байдлаар “Mining week & MinePro 2024”-д Монголд үйл ажиллагаа явуулж буй томоохон 50 гаруй компани, цаашлаад ОУ-ын хөрөнгө оруулалтын хамгийн том сангуудын нэг болох BlackRock (BLK), Их Британийн Экспортын Санхүүжилтийн агентлаг, Лондоны хөрөнгийн болон Металлын бирж, Вангард Групп тэргүүтэй дэлхийд санхүүгийн томчууд  оролцохоор байгаа.

  • 🌏 Өргөжив: Энэ жилийн “Mining week”-н гол онцлог нь Налайх дүүрэгт задгай талбайд үзэсгэлэн хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа. Учир тус үеэр “MinePro” олон улсын уул уурхайн үзэсгэлэнг давхар зохион байгуулах гэж буй.

  • 🫢 Хаалттай: Арга хэмжээний хөтөлбөрийн хувьд уламжлал болсон үйл ажиллагаанууд зохион байгуулагдахын хажуугаар 4 дэх өдөр нь буюу 10 сарын 5-нд хөрөнгө оруулалт хайж буй төслүүд хөрөнгө оруулагч нарт төслөө танилцуулах хаалттай арга хэмжээ ч болох аж. 

📃 Хөтөлбөр 

Дэлгэрүүлбэл, арга хэмжээний хөтөлбөрт эхний 2 өдөр дэлхийн уул уурхайн салбарын худалдан авалт, ханган нийлүүлэгчдийн чиг хандлага зэрэг илтгэлүүд хэлэлцэгдэх бөгөөд 3 дахь өдөр нь уул уурхайн санхүүжилтийн өдөрлөг, цаашлаад 21 аймгийн ханган нийлүүлэгчийн бүтээгдэхүүн, үйлчилгээг үнэ төлбөргүй танилцуулах гэхчлэн олон үйл ажиллагааг төлөвлөөд буй

  • 🎯 Онцлох нь: 3 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус арга хэмжээний хамтран зохион байгуулагчаар CMM оролцож байгаа бөгөөд гадаад, дотоодын санхүүгийн байгууллагуудыг татан оролцуулахад ихээхэн анхаарал хандуулж байгаа аж. Мөн тус үеэр төслөө танилцуулах, оролцох хүсэлтэй компаниуд тэдэнтэй холбогдоход нээлттэй гэсэн шүү

Эцэст нь… Монголын эдийн засгийн тулгуур болсон уул уурхайн салбарын хамгийн томоохон арга хэмжээ болох “Mining week” энэ жил олон улсын зочид төлөөлөгчдөөс эхлээд орон нутгийн ханган нийлүүлэгч хүртэл оролцогч талуудыг холбоход ихээхэн ач холбогдол өгч байгаа бололтой.

Дэлгэцэн дээрээ хэтэрхий олон цонх нээгээд дунд нь төөрөх нь ажлын хажуугаар төвөгтэй байдаг даа. Тэгвэл энэ асуудлыг виртуал десктоп нээснээрээ маш хялбархан шийдэх арга зааж өгье. 😉

Win + Ctrl + D товчийг дарж шинэ виртуал десктоп үүсгэнэ. Өмнөх десктоп руу Win + Ctrl + Left/Right Arrow товчийг дарж шилжиж болно. Энгийн хэр нь тун хэрэгтэй арга шүү.

🔍 Shuugee: Гоо зүйн төгс шийдэл

Оффис, гэртээ мөрөөдлийн экстерьер, интерьерээ бодит болгохыг хүсэж байна уу? 👀

Тэгвэл барилгын гадаад, дотоод гоо зүйн таатай орчныг бүрдүүлж, таны хүссэн хийц өнгө аясыг бодит болгох бэлдэц болон тавилгын Shuugee-г санал болгож байна.

Олон улсын стандартыг хангасан, хүний биед хоргүй Kronospan, Funder-max, Formica, Durasein зэрэг брэндийн E0, E1 зэрэглэлийн MDF, ДСП, HPL хавтан, төмөр, кварц чулуугаар төрөл бүрийн хэлбэр дизайнтай тавилгуудыг эх орондоо үйлдвэрлэж буй.

  • 🧩 Модулар тавилга: Мөн хэрэгцээнд тохируулан хэлбэр, зориулалтыг нь өөрчлөн угсарч болдог, салгахад хялбар модулар тавилгыг үйлдвэрлэдэг.

  • 🌳 Байгалд ээлтэй: Тэдний хэрэглэдэг Кronospan брэндийн хавтан гэхэд л  PEFC, FSC сертификаттай, нөхөн сэргээдэг ой модноос түүхий эдээ бэлтгэдэг аж.

Сонирхуулахад, Mercedes-Benz Mongolia брэндийн шоурүүм, Шангри-Ла дахь М банкны харилцагчийн хүлээлгийн хэсгийг тэдний мэргэжлийн хамт олон тохижуулсан юм байна лээ шүү.

Tass

🍋 Оросын 3 их сургууль "Three University Missions" дэлхийн нэр хүндтэй ТОП-100 их сургуулийн жагсаалтад багтжээ. Тодруулбал, Москвагийн Улсын Их Сургууль 17-р байрт, Санкт- Петербургийн Улсын Их Сургууль 49-р байрт, Москвагийн Физик-Техникийн Дээд Сургууль 54-р байрт тус тус бичигдсэн байна. 

🍋 Jebsen & Jessen Групп MSM Группийн дийлэнх хувьцааг худалдан авлаа. MSM Групп тус группийн индастриал бүтээгдэхүүний дистрибьютороор Монголд 10 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд улмаар 7 дахь охин компани нь болж буй. Цаашид MSM Групп одоогийн компанийн нэр, удирдлага дор үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх гэнэ. 

🍋 Өнгөрсөн 8-р сарын байдлаар Монгол руу ирэх 4,850 орчим чингэлэг Тьянжин боомт дээр хүлээгдэж байна. 8 сарын 1-26-ны хооронд Эрээн - Замын - Үүд чиглэлд ердөө 36 галт тэрэг гарсан бөгөөд тус боомтын хүлээн авсан чингэлгүүд Монгол руу ирэхэд 95-120 хоног шаардагдаж байгаа гэнэ.

🍋 Энэ онд олимп, паралимпын наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад ₮1.8 тэрбумын мөнгөн урамшуулал олгоно. Урамшууллыг тэмцээний төрөл болон медалийн эрэмбээс хамаарч олгодог бөгөөд сар бүр ₮11 сая буюу хамгийн өндөр дүнтэй урамшууллыг ДАШТ-ий 1 алт, 3 мөнгө, паралимпын 1 алт, 1 мөнгөн медальтай Э.Содномпэлжээ авдаг аж. 

  • Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн мэргэжилтэн / SCC: Бизнесийн удирдлага, банк санхүүгийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн тал дээр авьяастай хүн байна уу? 👉 (Link)

  • Хэрэглэгчийг дэмжих мэргэжилтэн / Проженекс Эксперт Консалтинг ХХК: Англи, япон хэлийг хашраадаг, хэрэглэгчийн хэрэгцээг хурдан тодорхойлж, шийдвэрлэх чадвартай хүнийг эрэн сурвалжилж байна. 👉 (Link)

  • Маркетингийн ахлах мэргэжилтэн / Монложистикс Групп: Сошиал медиа маркетингийн чиглэлээр 2+ жилийн туршлагатай, видео болон контентын торгон мэдрэмжтэй, сошиал медиа платформыг хашраах хүсэлтэй бол ийшээ. 👉 (Link)

  • Крипто: Дональд Трампын шинэ гэр бүлийн бизнес. (Politico)

  • Энтертайнмент: К-поп оддын тоглолтыг үзэхэд хэдэн ₮ зарцуулах вэ? (LemonPress

  • Хэрэг: OpenSea SEC-н "Most wanted" жагсаалтад орж, шүүхийн хаалга татах нь дээ. (MilkRoad)

  • Стартап: 2024 оны ТОП-30 стартап дасгалжуулагч. (GlobalGurus)

Reply

or to participate.